Оюуны өмчийн эрхийг дээдлэгч
Үндэсний цахим сан

ОНЦЛОХ ЦУГЛУУЛГА
Сонин & Хэвлэлийн Алтан Сан
БНМАУ-ын 50 жил
1921 оноос хойших тавин жилийн хугацаанд Монгол Улс улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг, аж ахуй, үйлдвэржилтийн салбарт өргөн хүрээтэй өөрчлөлт, хөгжил дэвшилд хүрч, тусгаар тогтносон улсын хувьд түүхэн бүтээн байгуулалтын арвин замыг туулжээ. Энэхүү бүтээлд Монголын ард түмний амьдрал ахуй, нийгмийн өөрчлөлт, улс орны хөгжил, бүтээн байгуулалтын үйл явцыг гэрэл зургийн баримтаар харуулсан бөгөөд тэдгээрээс онцлон хүргэж байна.
"Бүтээхүй Үлдээхүй" сэдэвт түүхэн сонины үзэсгэлэн
Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой бөгөөд үзэсгэлэнд Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлагийн онцлох түүхэн үйл явдлуудыг өгүүлэх архивын сангаас тусгайлан сонгосон 30 гаруй сонины дугаарыг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм. Esan.mn нь 2014 оноос хойш ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл болон судалгааны материалыг цахимжуулж, хүн бүрд хүртээмжтэй, нээлттэй сан болгон төвлөрүүлсэн Монголын хамгийн том цахим сан юм. Улмаар 2025 онд Монголын түүхэн хэвлэл мэдээллийн нэгдсэн цахим архив болох News.esan.mn -ийг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд одоогоор 11 редакцын 30,000 гаруй бүтээлийг сандаа нэгтгээд байна. Хэрэглэгчид News.esan.mn сайтад зочлон, ухаалаг хайлтын системийн тусламжтайгаар сонины нэр, дугаар болон холбогдох түлхүүр үгээр хүссэн мэдээллээ хайж, унших боломжтой. Мөн сонины аль нэг хуудсыг хэвлэн, жаазлуулж дурсгал болгон хадгалах, бусдад бэлэглэх боломжийг ч бүрдүүлжээ.
