Нийлүүлэгчдэд зориулсан гарын авлага

Зохиолч та Үндэсний цахим сангийн нийлүүлэгч болсноор танд дараах давуу талууд үүснэ.

Хэрэглэгчид орон зай, цаг хугацааг үл хамааран хаанаас ч таны бүтээлийг манай вэбсайт болон аппликэйшнаар дамжуулан үзэх боломжтой.
Хэвлэлийн зардал гаргахгүйгээр өөрийн бүтээлээ борлуулна.
Вэбсайтад бүртгүүлсэн 30 мянга гаруй хэрэглэгчид таны бүтээл хүрнэ.
Таны ОЮУНЫ ӨМЧ-ийг хамгаалан түгээх тул татаж авах болон бусдад тараах, хуулбарлах боломжгүй
Хамтран ажилладаг их дээд сургуулиудын оюутнууд таны бүтээлийг унших боломжтой.
Таны бүтээлийг үндсэн үнээр худалдаалахаас гадна гишүүнчлэлтэй хэрэглэгчид түрээслэн үзэх бүрд танд ашиг тооцогдоно.
Нэгдсэн санд бүртгэлтэй эх сурвалжаас эшлэл хийх, эш татах соёлыг төлөвшүүлэх, бүтээлийн чанарыг сайжруулах
Өөрийн бүтээлийн үзэлтийн тоо болон орлогоо өөрөө хянана.

Хэрхэн нийлүүлэгч болох вэ?

Та Esan.mn сайтаар орж өөрийн мэйл хаягаараа хэрэглэгчээр бүртгүүлж, хамтран ажиллах цэс дээр даран энэхүү формыг бөглөн илгээнэ үү.

Борлуулалтын боломжууд

Зохиолч та өөрийн бүтээлээ зөвхөн ширхгийн үнээр борлуулахаас гадна гишүүнчлэлийн эрхээр түрээслүүлэн илүү олон уншигчдад хүргэх боломжтой. Түүнчлэн Esan.mn дээр байршуулахаас гадна цахим номын сангийн платформ болох Esan client хэрэглэгчдэд борлуулах боломжтой.

Хэрхэн борлуулалтаа нэмэгдүүлэх вэ?

1. Esan профайл мэдээллээ бүрэн оруулах
Хэрэглэгчид Esan дээрх зохиогчийн нүүр хуудсаар орж танилцдаг тул та нүүр зураг, товч танилцуулга зэрэг ерөнхий мэдээллүүдийг оруулснаар Esan-с гадна дэлхийн хамгийн том хайлтын систем болох Google дээр ч давхар байршина.

2. Сошиал хөгжүүлэлт
Зохиолч өөрийн сошиал хуудас, групп, блог, сайтууд, уншигч нарт Esan дээрх бүтээлийн холбоосуудыг түгээх.

3. Профайл холбоосыг байршуулах
Та Esan дээрх зохиогчийн нүүр хуудас буюу Профайлын холбоосыг /link/ өөрийн вэбсайт, блог, сошиал медиа хуудсууд дээрээ байршуулснаар хэрэглэгч, уншигчдын хандалтыг нэмэгдүүлнэ.

4. Мэдээллийг түгээх
Бусад идэвхжүүлэлтийн ажлууд дээрээ Esan- гаас уншиж болох талаар дурдах, Esan-гаас танд олгох QR code бүхий зохиолчийн нэрийн хуудсыг уншигчдадаа тараах

5. Контент маркетинг
Тухайн номын сонирхолтой хэсгүүд, эшлэлүүдээр зураг, видео зэргээр контент бүтээж уншигчдын сонирхлыг татах, унших сэдэл төрүүлэн борлуулалтаа нэмэгдүүлэх. Контент маркетинг гэж юу вэ?

Маркетингтай хамтран ажиллах боломжууд

Та цахим санд бүтээлээ байршуулснаар та доорх төрлүүдээр хамтран ажиллах боломжтой.

Хамтран ажиллах болсон тухай фэйсбүүк пост
Онцлох номын жагсаалтад оруулах, /фэйсбүүк болон инстаграм пост/
Инстаграм, фэйсбүүк стори
Бүтээлийн сурталчилгаа бүхий и-мэйл, аппликэйшн хэрэглэгчид рүү мэдэгдэл илгээх
Видео контент
Инфлүүнсертэй хамтарсан маркетинг

Хэрхэн орлогоо татан авах вэ?

Та веб болон гар утасны аппликэйшнаар өөрийн админ эрхтэй имэйлээр нэвтрэн “Хэрэглэгчийн цэс-Удирдах самбар” цэснээс орлогоо хянаж, хэзээ аль бүтээлээс хэдэн төгрөгийн орлого орж ирснийг хянах боломжтой.

Таны орлого 50000 төгрөг ба түүнээс дээш болсон тохиолдолд “Орлого татан авах” цэс идэвхжих ба бид таны хүсэлтийг шийдвэрлэн, тухайн сарын 25 ны өдөр гэрээн дээрх дансны дугаар луу шилжүүлэх болно.

Хэрхэн бүтээлээ Аудио хувилбар луу шилжүүлэх вэ?

Та манай студид мэргэжлийн дуу оруулагчаар номоо аудио хувилбар луу шилжүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг утсаар холбогдох болон сайтын чатбот хэсгээс авна уу.