Систем ашиглах заавар /Вэб/

 

Бүртгүүлэх

Дэлгэцийн баруун дээд буланд байрлах Нэвтрэх товч дээр дарна. Нэвтэр хуудас дээрх Бүртгүүлэх товч дээр дарж бүртгүүлэх болон Facebook, Google хаягаар нэвтрэх боломжтой.Бүртгүүлэх товч дээр дарж, и-мэйл болон нууц үгийг оруулна. Та бүртгүүлэх бол гэрээний нөхцөлийг заавал зөвшөөрсөн байх шаардлагатай. Формуудыг бөглөж дуусаад Бүртгүүлэх товчийг дарахад таны бүртгүүлсэн и-мэйл рүү 6 оронтой идэвхжүүлэх код ирнэ.6 оронтой нууц кодыг оруулан Илгээх товч дээр дарснаар таны бүртгэл баталгаажна.


Нэвтрэх

Дэлгэцийн баруун дээд буланд байрлах Нэвтрэх товч дээр дарна.Та бүртгэлтэй И-мэйл болон нууц үгээ хийн “Нэвтрэх” товч дээр дарна уу. Мөн сошиал хаягуудаар нэвтрэх боломжтой.


Миний тохиргоо

Нэвтэрсний дараа дэлгэцийн баруун дээд буланд байрлах Хэрэглэгчийн цэс хэсгийн Миний тохиргоо цэсийг сонгоно идэвхэжнэ. Цэс рүү орсноор мөн өөрийн мэдээллүүдийг шинэчлэн засах боломжтой.


Миний сан

Дэлгэцийн баруун дээд булан байрлах хэрэглэгчийн цэс хэсэгт Миний сан харагдана. Миний сан хуудаст худалдаж авсан болон сүүлд уншсан, сонссон, хадгалсан бүтээлүүд мөн гарч ирэх болно.

 

Үндсэн хэрэглэгч болох

Та Гишүүнчлэлийн багц худалдан авснаар сайтын үндсэн хэрэглэгч болох бөгөөд ийнхүү ePoint зарцуулан бага зардлаар олон бүтээл үзэх боломжтой.Сунгалт хийх бол гишүүнчлэлийн багцаа сонгоод, мөн хэрхэн төлбөр төлөхөө сонгоорой.


Худалдан авах

Хэрвээ та манай санд байршсан бүтээлүүдээс гишүүнчлэлийн эрх авалгүй, шууд худалдан авахыг хүсвэл төлбөр хийх олон төрлийн боломжоос сонгон худалдан авалтаа хийнэ.


Бүтээлээс унших

Та хүссэн бүтээл рүүгээ ороод ePoint буюу гишүүнчлэлийн эрхээр эсвэл шууд худалдан авах гэсэн сонголтуудаас өөрт тохиромжтойг сонгож уншина.


Нууц үг солих

Дэлгэцийн баруун дээд буланд байх Хэрэглэгчийн цэс -> Миний тохиргоо руу орно. Дараа нь Нууц үг солих цонхыг дарна. Хуучин нууц үгээ оруулаад, шинээр солих нууц үгээ оруулаад хадгална.

 

Хуулбар шалгуур

Хуулбар шалгуурыг ашиглахын тулд Гишүүнчлэлийн багцыг идэвхжүүлсэн байх шаардлагатай.

Та шалгуулах бүтээлээ Хуулбар шалгуур -> Файл нэмэх цэсээр оруулна. Ийнхүү манай санд байгаа бүтээлүүдийн ижил төстэй илэрцүүдийн давхцах хувь, хуулбарын дүнг харуулж үнэлгээ өгөх болно.

 

Эш татах

Систем дээрх байгаа хүссэн ном, сонин, сэтгүүл, эрдмийн ажлаас эшлэл авто үүсгэх хялбар хэрэгсэл юм.

Эшлэл үүсгэх үйлдэл дээр эхний ээлжид American Psychological Association (APA)-н 7 дахь хэвлэл ашиглаж байгаа. Цаашлаад Modern Language Association (MLA), Chicago болон APA-н 6 дахь хэвлэл нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Эшлэл цэс дээр дарна. Та Хайлтын хэсгээс бүтээлээ хайж олоод Эшлэлийн загварыг сонгоно. Бүтээлийн төрлөөс хамааран гараар бөглөх хэсгүүд гарч ирнэ. Шаардлагатай нэмэлт талбаруудыг бүгдийг нь бөглөөд Эшлэл товч дээр дарахад тус бүтээлийн Ном зүй, Бичвэр доторх эшлэл хоёр төрөл нь Татсан эшлэлүүд хэсэгт үүснэ. Үүссэн эшлэлүүд дээр дараад шууд Хуулахэсвэл Засах болон Устгах боломжтой. Таны татсан эшлэлүүд Татсан эшлэлүүд талбарт хадгалагдах болно. 


Апп татаж авах

Та гар утасны iOS-App store, Android-Play store-оос Esan аппликэйшнийг татаж аваарай

 

Контент нийлүүлэгч болох

Та энд дарж бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцан хамгийн доор байрлах Зохиогчоор бүртгүүлэх цэс рүү орж бүртгэлээ үүсгэнэ үү.


Контент оруулах

Та Esan -д бүртгүүлсэн байхаас гадна Зохиогчоор бүртгүүлэх хүсэлтийг илгээн цаг товлон, гэрээ байгуулсны үндсэн дээр бүтээл оруулах эрхтэй болно.