Түгээмэл асуулт, хариулт

КОНТЕНТ НИЙЛҮҮЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ:

Хэрхэн бүтээлээ байршуулах вэ?
Та контент нийлүүлэх гэрээ байгуулан  бүтээлээ байршуулах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг “Бүтээл нийлүүлэгч болох” хэсгээс аваарай.

Өөрийн биеэр гэрээг хийх боломжгүй байвал яах вэ?
Та өөрийн төлөөлөл болгон гэр бүлийн хүн болон ойр дотнын хүнээр дамжуулан хамтран ажиллах гэрээ байгуулах боломжтой. Ингэхдээ өөрийн иргэний үнэмлэх болон бусад мэдээллээр баталгаажуулах шаардлагатай. Мөн цахим гэрээ байгуулж, 6 сарын дотор биеэр ирж гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагатай гэдгийг анхаарна уу.

Ном зарагдаагүй байх тохиолдолд нийлүүлэгчээс байршуулсан хугацаагаар төлбөр авдаг уу?
Үгүй. Таны бүтээл үнэ төлбөргүй байршина. Бүтээл байршуулахад ямар шаардлага тавьдаг вэ? Таны байршуулах гэж буй бүтээл нь ISBN код авсан өмнө хэвлэгдэж байсан болон шинээр гаргаж буй бүтээл байж болно.  ISBN авах заавар

Бүтээлийн үнийн дүнг хэн тогтоох вэ?
Бүтээл нийлүүлэгч өөрөө үнийн дүнг тогтооно. Хэвлэмэл бүтээлээс 20-30 хувиар хямд үнийн дүнтэй байхыг анхаарна уу. 

Бүтээл ямар хэлбэрээр байршдаг вэ?
Таны бүтээл төлбөртэй болон гишүүнчлэлийн гэсэн үндсэн 2 хэлбэрээр байршиж худалдан авалт болон түрээсийн тооноос танд гэрээнд заасан хэмжээгээр хувь бодогдох юм. Мөн бүтээл нийлүүлэгчийн хүсэлтээр үнэгүй бүтээл байршуулах боломжтой.

Эрдмийн ажил ажил байршуулах боломжтой юу?
Боломжтой. Та өөрийн оюуны өмчтэй ямар ч төрлийн, хэдэн ч бүтээл байршуулж болно.

Байршуулсан бүтээл дотроо засвар, шинэчлэлт хийх боломжтой юу?
Тийм ээ, тантай гэрээ байгуулсны дараа бид Админ эрхийг нээж өгөх ба энэ нь таны бүртгэл дээр удирдах самбар нэртэйгээр байрших юм. Та тэрхүү цэс рүү нэвтрэн бүтээлээ байршуулах, хянах, засварлах боломжтой.

Контентын орлогоос татвар болон НӨАТ бодогддог уу?
Тийм ээ. Таны нэг бүтээлийн борлуулалтын үнийн дүнгээс  НӨАТ хасагдах тул та бүтээлийн үнийн дүнг дээрх зардлуудыг тооцсон үнийг тогтоох шаардлагатай.

ХХОАТ- аа бүтээл нийлүүлэгч өөрөө төлөх үү?
Хувь зохиолч ХХОАТ-ыг өөрөө төлөх хэрэгтэй тул ebarimt-ыг компанийн нэр дээр шивэх шаардлагатай.

Бүтээл байршуулахад алдагдах эрсдэл байгаа юу?
Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн системийн аюулгүй байдлаар хангахаас гадна бүтээлийг татаж авах, хуулбарлах, хэвлэх боломжгүйгээр байршуулдаг. Тиймээс таны бүтээл бүрэн хамгаалагдсан байна.

Олон зохиолчтой бүтээлийг хэрхэн байршуулах вэ?
Тухайн бүтээлийн зохиолчдын аль нэг нь төлөөлөн гэрээ байгуулах ба гэрээнд хамтран эзэмшигчид зөвшөөрч гарын үсэг зурсан байх шаардлагатай. Мөн бүтээлийн орлогыг гэрээ байгуулсан нийлүүлэгчийн данс руу шилжүүлэх ба тухайн нийлүүлэгч энэ талаар хамтран зохиолчидтой зөвшилцсөн байна.

Орлогоо хэрхэн шалгах вэ?
Гэрээ байгуулсны дараа бид нийлүүлэгчдэд АДМИН-ы эрхийг өөрийн цахим сангийн хаяг дээр үүсгэж өгөх ба тухайн эрхээр та орлого болон хандалтын тоог хянах, орлого татан авах хүсэлт илгээх болон шинэ бүтээлээ оруулах боломжтой.

Монгол хэлнээс өөр хэл дээрх бүтээл байршуулж болох уу?
Тийм, боломжтой.

Өөрөө бүтээлээ оруулах боломжтой юу?
Тийм. Та гэрээгээ байгуулж админ эрхээ авсны дараа контентын ажилтнаас ирүүлсэн зааврын дагуу бүтээлээ оруулна.

Хуучны бүтээл байршуулж болох уу?
Хэрэв тухайн бүтээлийн үг үсэг балраагүй бол сэргээн засварлаж цахимжуулан байршуулах боломжтой. 

Add Your Heading Text Here