Үндэсний цахим сан- ICT expo 2020

[vc_column_text]Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас 14 дэх жилдээ зохион байгуулсан “ICT EXPO” техник технологийн үзэсгэлэнг энэ жил “Цахим үндэстэн” уриан дор “Мишээл экспо” төвд энэ сарын 9-11 өдрүүдэд зохион байгууллаа. Монголын төдийгүй дэлхийн алдартай технологийн компаниуд болон старт-апууд оролцож, өөрсдийн шинэ технологи, үйлчилгээ, бүтээлээ олон нийтэд танилцуулсан өдөрлөг болсон юм.

 

Тус үйл ажиллагаанд Үндэсний мэдлэгийн цахим сан “ESAN”  нь хоёр дахь жилдээ оролцсон бөгөөд өөрсдийн технологийн дэвшлийг харуулсан, шинэлэг санааг багтааж, хэрэглэгчдэд хялбар байдлаар шийдсэн Аппликейшн болон вэбсайтын хөгжлийг үзэгч, сонирхогчдод танилцуулсан юм.[/vc_column_text]

[vc_gallery type=”flickity_style” images=”6690,6693,6692,6691″ flickity_controls=”pagination” flickity_desktop_columns=”1″ flickity_small_desktop_columns=”1″ flickity_tablet_columns=”1″ flickity_box_shadow=”none” onclick=”link_no” img_size=”full”][divider line_type=”No Line” custom_height=”50″]
[vc_column_text]

Техник технологийн даяаршил гэгдэх 21-р зууныг инженер, зохион бүтээгчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймдээ ч бидний нүдэнд үзэгдэж, гарт баригддаг зүйлүүд эхнээсээ цахим хэлбэрт шилжиж байна. Үүний нэг нь ном бүтээл, хэвлэмэл мэдлэг.

Монголын түүх, утга уран зохиол, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл гээд танин мэдэхүйн хэвлэмэл бүх мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлж буй “ESAN” төсөл тус үзэсгэлэнд оролцож өөрийн хөгжүүлсэн:

  • Агуулгаас нарийвчилсан хайлт хийх,
  • Хуулбар шалгуурын программ,
  • Эш татлах функц,
  • Сонсдог ном,
  • Монгол бичиг, крилл үсгийн хөрвүүлгийн систем зэрэг олон онцлог бүтээл танилцуулж арга хэмжээг чимсэн юм.

3 өдөр үргэлжилсэн тус арга хэмжээнд 70 гаруй байгууллага оролцож дөчин мянга орчим хүн үзэж сонирхсон бөгөөд энэ үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж байгаа нь манай нийгэм хэрхэн цаг үетэйгээ хөл нийлэн алхаж байгаагийн тод илрэл гэлтэй. Манай үйл ажиллагаа, бүтээгдэхүүнтэй танилцсагсдын сэтгэгдэл өндөр байсан төдийгүй хамтран болон дэмжиж ажиллах санал дэвшүүлж, амжилт хүсэж байлаа.

Төслийн баг систем хөгжүүлэлтээ цаашид улам боловсронгуй болгож технологийн шинэ болон ахисан шийдлүүдийг дэвшүүлэн хичээн ажиллах болно. “ESAN”-г сонгодог эрхэм хэрэглэгч та бүхэнд баярлалаа.[/vc_column_text]