
“ESAN-Үндэсний цахим сан” нь салбар, салбарын ном, сурах бичиг, сонин сэтгүүл, эрдэм шинжилгээ, судалгаа, диплом, диссертацийн ажил зэрэг бүх төрлийн хуучны болон орчин цагийн оюуны бүтээлүүдийг нэг дор төвлөрүүлэн, тэдгээрийн оюуны өмчийг хамгаалсан цахим санг олон нийтэд нээлттэй хүргэх, мэдлэгийн тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийг зорилт болгон ажилладаг.
Үүний хүрээнд бид өнгөрсөн хугацаанд Esan.mn буюу Үндэсний цахим сан, Esan Hub буюу байгууллага болон их, дээд сургуулиудад зориулсан Боловсролын платформ, Plagiarism.mn буюу Монголын анхны Esan – Хуулбар шалгуурын систем болон News.esan.mn буюу 21,000+ гаруй бүтээлтэй сонингийн платформ гэх зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг бүтээн хөгжүүлэн хувь хүн, байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн манай Content төвөөр дамжуулан бүх төрлийн цаасан суурьтай хуучны болон орчин цагийн бүтээлүүдийг чанарын өндөр түвшинд цахим хэлбэрт шилжүүлэн, хайлт хийх боломжтой цахим хувилбар үүсгэн хадгалах, ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цахимжуулах үйлчилгээг санал болгож байна.