Бидний тухай

“ESAN-Үндэсний мэдлэгийн цахим сан” төслийг боловсрол, соёл, технологи, инновацын салбарт төрөөс тавьж буй зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор 2014 оноос хойш хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд ном, сурах бичиг, сонин сэтгүүл, салбар салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, диплом, диссертацийн ажил зэрэг монгол хэл дээрх бүх төрлийн хуучны болон орчин цагийн бүтээл, материалуудыг нэг дор төвлөрүүлсэн баялаг сан бүхий «Нэгдсэн цахим сан»г бүтээсэн ба өнгөрсөн хугацаанд тогтмол хөгжүүлэн, бүтээлийн санг арвижуулсаар ирсэн билээ. 

Уг төсөл нь нэг хэлбэрийн оюуны үйлдвэрлэлийн газар хэмээн нэрлэж болох боловсролын байгууллага, их, дээд сургуулиуд, номын сангуудын хувьд нэн чухал ач холбогдолтой бөгөөд энэ үйлдвэрлэлийн гол түүхий эд болох ном, сурах бичиг, гарын авлага, сонин, сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээл, архивын болоод статистикийн лавлах материал, төр засгийн эрхзүйн баримт бичиг гээд маш өргөн хүрээний материаллаг баазын төвлөрсөн санг бий болгосноороо онцлог юм.

Одоогоор “И ЭС ЭЙ ЭН” ХХК нь Esan – Үндэсний цахим сан”, Их, дээд сургуулиудад зориулсан хуулбар шалгуурын систем бүхий цахим номын сангийн ESAN EDU – Боловсролын платформ”, “Docvert байгууллагуудад зориулсан архивын платформ,  жилд 130 сая хуудас материал цахимжуулах хүчин чадалтай  Content center” цахимжуулах үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байна.

15+ их дээд сургууль, 30+ байгууллага, 1000+ зохиолчидтой хамтран ажиллах гэрээ байгуулж, 40,000 орчим контентийг цахимжуулж, санд байршуулсанESAN EDU – Цахим  санг 6 их, дээд сургуульд нэвтрүүлээд байна.