Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр” тэмдэглэх тухай 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “Номын баяр 2020” арга хэмжээг “Номын соёлт ертөнц” ТББ энэ жил 09 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор орон даяар зохион байгуулж байна.
“ESAN” үндэсний цахим мэдлэгийн сан тус арга хэмжээний ивээн тэтгэгчээр ажиллаж өөрсдийн зохион бүтээсэн аппликейшн, систем, баяжуулсан сан хөмрөгөө “Номын баяр”-т оролцогч зохиолч, бүтээгчдэд болон уншигч хэрэглэгчдэд танилцуулсан агаад “ESAN”-гийн хөгжүүлэгч багийн бүтээсэн нарийвчилсан хайлтын систем болон хуулбар шалгуурын
функц олны анхаарлыг ихээхэн татаж байлаа.
“Номын баяр”-т оролцогсод “Esan”-гийн хөмрөгөөс утга уран зохиол, ном, сонин, судалгааны болон эрдэм шинжилгээний ажил, оюутны дипломын ажлыг түлхүү уншдаг болохоо илэрхийлснээс гадна цахим орчинд хараахан тавигдаагүй болон олдоц багатай өөрсдийн уншиж, судлахыг хүсдэг ном бүтээлийн жагсаалтаа ESAN-гийн хамт олонд дуулгаж байсан нь манай залуусын ном унших, шинийг суралцах эрмэлзэл өндөр байгааг илтгэж байв.
Арга хэмжээний үеэр зохиолч, бүтээгч, багш, сурган хүмүүжүүлэгч болон боловсрол соёлыг дээдлэгч зуу зуун уншигчид бидний үйл ажиллагаатай танилцсанаас гадна Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар, Соёлын яамны сайд С.Чулуун УИХ-ын гишүүн Ч.Ундрам гэх мэт албаны төлөөлөгчид манай үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Хариу бичих