Номын баярт өнгө нэмсэн ESAN асрыг зорих 3 ГОЁ шалтгаан

Өнөөдрөөс эхлэн Төв талбайд дэлгэгдэж буй 29 дэх удаагийн Номын баяраар бид зочиллоо. Талбайн баруун зүгт байгалийн ургамал, “амьд” номоор чимсэн ногоон асар өөрийн эрхгүй анхаарал татав. Хэрэв та Номын баяраар зочлохоор төлөвлөж байвал “Esan”-ийн асраар заавал дайраад гарах 3 “гоё” шалтгаан бидэнд байна.

#1 Бүх юм нь бүр нэг “байгалиасаа”…

Цахим ном яагаад хамгийн шилдэг нь гээч? Олон мянган модыг тайрахгүй, орчин үеийн технологийг бүрэн ашигласан хамгийн байгальд ээлтэй сонголт учраас. Тиймээс ч Esan-ийн асар тараах материал огт тараалгүй, оронд нь QR код ашиглан цахим номын сантай танилцах боломжийг бүрдүүлжээ.

#2 Уншигч бүрт 26 мянга гаруй бүтээл бүхий Esan.mn хаягийг ашиглах 1 сарын эрх үнэ төлбөргүй бэлэглэнэ

Esan цахим номын санд одоогоор 26 мянга гаруй ном, сонин, сэтгүүл, товхимол, судалгаа шинжилгээний бүтээл зэрэг материал байршжээ. Та 3 өдөр үргэлжлэх Номын баяраар тус асарт зочлоод л 10 мянган пойнт бүхий 1 сарын эрх аваарай. Дашрамд дурдахад, Esan фэйсбүүкт лайк дарахад л танд тус цахим номын санд нэвтрэх эрхийн код очно гэсэн шүү.

#3 Зохиолч, орчуулагч нарын оюуны өмчөө хуваалцах гүүр

Орон зай, цаг хугацаа үл хамааран уншигчтай таныг холбогдох цахим гүүр Esan байх болно. Хэрвээ та өөрийн бүтээлээ цахим хэлбэрээр оюуны өмчийн бүрэн хамгаалалттайгаар уншигчтай хуваалцахыг хүсвэл Номын баяраар Esan асарт заавал зочлоорой. Тэд таныг халуун дулаан хүлээн авах болно.

 

Esan гэж юу вэ? 

Esan платформ нь Монгол Улсад хэвлэгдэн гарсан бүхий л цаасан бүтээлийг esan.mn болон Esan аппликейшнээр дамжуулан, цахим хэлбэрээр олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, Монголын хамгийн анхны бөгөөд хамгийн том цахим сан юм.

 

Эх сурвалж: ub.life