Хуучин хаягаа сэргээх заавар бичлэг үзэх бол энд дарна уу.
Хэрхэн цахим сангийн хэрэглэгч болох вэ?
Та цахим сангийн хэрэглэгч болох бол www.esan.mn сайт руу нэвтрэн мэйл хаягаараа бүртгэл үүсгэх шаардлагатай.
Бүртгэлийг үүсгэхдээ сайтын баруун дээд буланд байрлах Нэвтрэх гэсэн хэсгийн доор байрлах Бүртгүүлэх хэсгийг сонгон мэйл хаягаараа бүртгэлээ үүсгэх боломжтой. Ингэснээр дэлгэц дээр 6 орон бүхий баталгаажуулах код оруулах талбар шинээр үүснэ. Тухайн нэг удаагийн код нь таны бүртгүүлж и-мэйл хаяг дээр ирэх бөгөөд тэрхүү нэг удаагийн кодыг баталгаажуулах код талбарт бичиж бүртгэлийг үүсгэснээр та цахим сангийн үндсэн хэрэглэгч болох юм. Хэрэв Inbox дотор баталгаажуулах код ирээгүй бол spam болон all mail хэсгээ шалгана уу.
ESAN-руу нэвтрэх
Та дэлгэцийн баруун дээд буланд байрших Нэвтрэх дээр даран өөрийн бүртгүүлсэн имэйл хаяг болон нууц үгээ оруулаад, доор байрлах Нэвтрэх товч дээр дарна уу.
Хуучин хаягаа сэргээх
Та сайтаар нэвтрэн Бүртгүүлэх дээр даран мэйл хаягаараа дахин шинээр бүртгэл үүсгэнэ үү.
Үүний дараа Хуучин хаягаа сэргээх цэс дээр даран өмнө нь бүртгэлтэй байсан мэйл, утасны дугаараа оруулснаар таны мэйлд 6 оронтой код очих болно. Тус кодыг гарч ирэх талбарт оруулж, хаягаа баталгаажуулснаар таны өмнөх бүртгэлийг сэргээх ба худалдан авч байсан бүтээлүүд нь “Миний сан” цэс дотор нэмэгдэн орох болно.
Хэрэглэгч та унших багц худалдан авах, яаж эш татах вэ? гэх мэт мэдээлэл зааварчилгааг Түгээмэл асуулт, хариулт хэсэг рүү орон авах боломжтой.
Үндэсний цахим сан ESAN-г сонгон хэрэглэж буй танд баярлалаа.