Та ВЭБСАЙТ ашиглах заавар бүхий дэлгэрэнгүй бичлэг үзэх бол ЭНД дарна уу.

  • КУПОН ашиглах заавар бүхий бичлэг үзэх бол ЭНД дарна уу.  
  • Худалдан авсан бүтээлээ УНШИХ заавар бүхий бичлэг үзэх бол ЭНД дарна уу.
  • НИЙЛҮҮЛЭГЧ болох хүсэлтэй бол ЭНД дарна уу. 

 

Хэрхэн цахим сангийн хэрэглэгч болох вэ?

Та цахим сангийн хэрэглэгч болох бол  www.esan.mn  сайт руу нэвтрэн мэйл хаяг эсвэл утасны дугаараар бүртгэл үүсгэх шаардлагатай.

Бүртгэлийг үүсгэхдээ сайтын баруун дээд буланд байрлах НЭВТРЭХ гэсэн хэсгийн доор байрлах БҮРТГҮҮЛЭХ хэсгийг сонгон мэйл хаяг эсвэл утасны дугаараар бүртгэлээ үүсгэх боломжтой. Та өөрийн тогтмол хэрэглэдэг төрлөө сонгон мэдээллийн талбарыг бөглөн цахим санг ашиглахдаа хэрэглэх нууц кодыг 2 удаа давтан хийж бүртгүүлэх гэсэн цэнхэр хэсгийг дарна. Ингэснээр дэлгэц дээр 6 орон бүхий баталгаажуулах код оруулах талбар шинээр үүснэ. Тухайн нэг удаагийн код нь таны бүртгүүлж буй утас эсвэл мэйл хаяг дээр ирэх бөгөөд тэрхүү нэг удаагийн кодыг баталгаажуулах код талбарт бичиж бүртгэлийг үүсгэснээр та цахим сангийн үндсэн хэрэглэгч болох юм. Мөн та өөрийн сошиал хаягуудаар бүртгэлээ үүсгэх боломжтой. Хэрэв Imbox дотор баталгаажуулах код ирээгүй бол spam болон all mail хэсгээ шалгана уу.


ESAN-руу хэрхэн нэвтрэх вэ?

Та бүртгэлээ үүсгэсэн бол дэлгэцийн баруун дээд буланд байрлах НЭВТРЭХ товчийг дарж өөрийн бүртгэлтэй мэйл хаяг эсвэл утасны дугаараа оруулан нууц үгээ хийн цахим сан руу нэвтэрнэ. Хэрвээ та нууц үгээ мартсан бол зааврын дагуу бүртгүүлэх хэсгийн НУУЦ ҮГ МАРТСАН товчийг дарснаар таны бүртгэлтэй мэйл болон утасны дугаарт нэг удаагийн баталгаажуулах код ирэх юм. Тэрхүү нэг удаагийн кодоор нэвтэрсний дараагаар дахин өөрийн шинэ нууц үгийг зохион баталгаажуулаарай.


Хэрхэн төлбөрөө төлж бүтээл унших вэ?

Хэрэглэгч та бүтээл уншихдаа өөрийн бүртгэлтэй хаягаар цахим сан руу нэвтрэн орсны дараа уншихыг хүссэн бүтээл дээрээ даран УНШИХ товчийг дарж худалдан авах эсвэл гишүүнчлэл гэсэн нөхцөлөөс сонголтоо хийн төлбөрийн хэлбэрүүдээс сонгон төлбөрөө хийснээр эрх идэвхжиж, бүтээлээ унших боломжтой болох юм. Эсвэл та гишүүнчлэлийн багц худалдан авч тухайн хугацаандаа бүтээлүүдийг түрээслэн унших боломжтой. Гишүүнчлэлийн багц авах бол Дэлгэцийн баруун дээд буланд байх “Гишүүнчлэл” товчийг дарна. Ингэснээр  гишүүнчлэлийн багцын төрлүүд гарч ирнэ. Багцууд нь ePoint оноо болон хугацаанаас хамаарч ялгаатай үнийн дүнтэй байх ба та өөрт тохирох багцыг тохируулан төлбөр төлөх хэсэг дээр дарж төлбөрийн хэлбэрүүдээс сонгон багцаа идэвхжүүлээрэй.

Гишүүнчлэлийн багцын мэдээллийн талбарын зүүн талд байрлах ГИШҮҮНЧЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? Хэсгээс та дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Хэрэглэгч та төлбөр төлөлт хэсэгт дэлгэцийн голд байрлах санамж хэсэгт байрлах Үйлчилгээний нөхцөл болон баруун талд байрлах Анхаарах зүйлс хэсэгтэй танилцахаа битгий мартаарай.


Худалдан авсан бүтээлээ хэрхэн унших вэ?

ESAN- Үндэсний цахим сан нь оюуны өмчийг хамгаалан, түгээх зорилгын хүрээнд санд байршиж буй бүтээлүүдийг татаж авах боломжгүй ба таны худалдан авсан бүтээл дэлгэцийн баруун дээд буланд байрлах таны өөрийн нэртэй бүртгэл хэсэг дээр дархад гарч ирэх МИНИЙ САН цэсэд байршсан байх юм.

Энэхүү миний сан цэсээс та СҮҮЛД УНШСАН, ХУДАЛДАЖ АВСАН, ТҮРЭЭСЭЛСЭН болон ХАДГАЛСАН зэрэг өөрийн сангийн уншилттай холбоотой мэдээлэл болон бүртгэл, epoint онооны мэдээллийг харах боломжтой.


Урамшууллын купон хэрхэн ашиглах вэ?

Хэрэв та цахим санг ашиглах урамшууллын купонтой бол дэлгэцийн баруун дээр байрлах өөрийн нэр дээр дарж орон КУПОН гэсэн хэсгийг сонгоод купон карт дээрх 10 орон бүхий кодыг оруулан идэвхжүүлэх дарснаар таны эрх амжилттай болох юм.

 

 

                                    Үндэсний цахим сан ESAN-г сонгон хэрэглэж буй танд баярлалаа.