Гишүүнчлэл гэж юу вэ?

Цахим сангийн гишүүнчлэл гэдэг нь хэрэглэгчид тодорхой хугацаанд санд байршсан бүтээлүүдээс түрээслэн унших боломж бүхий үйлчилгээ бөгөөд энэ нь бага зардлаар олон бүтээл унших боломжийг олгодог. Та санал болгож буй гишүүнчлэлийн багцуудаас сонголтоо хийн идэвхжүүлэн ашиглах боломжтой. Багцууд нь хугацаа болон и пойнт онооноос шалтгаалан ялгаатай үнийн дүнтэй байх ба хугацаа 1 сараар нэмэгдэхэд мөн адил 1 сард олгогдох и пойнт оноо тухайн сарууддаа нэмэгдэн идэвхжих юм.

  •  
  • Хэрхэн гишүүнчлэл авах вэ?

Та сайтын баруун дээр байрлах гишүүнчлэл хэсэг дээр дарахад гишүүнлэлийн багцын төрлүүд гарч ирнэ. Та өөрт тохирох багцыг тохируулан төлбөр төлөх хэсэг дээр дарж төлбөрийн хэлбэрүүдээс сонгон гишүүнчлэлийн багцыг идэвхжүүлээрэй. Гишүүнчлэлийн багцын мэдээллийн талбарын зүүн талд байрлах ГИШҮҮНЧЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? Хэсгээс та дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

  •  
  • ePoint оноо гэж юу вэ?

ePoint оноо нь цахим сангийн гишүүнчлэлийн багцад дагалдан ирэх ба та гишүүнчлэлийн хугацаанд тухайн оноог зарцуулан бүтээлүүдээ унших юм. Цахим санд байршсан бүх бүтээлүүд үнийн дүнгээс хамааран ePoint оноонд шилжсэн байгаа ба та дагалдах онооноосоо тухайн унших гэж буй бүтээлийн оноог хасалт хийлгэн ашиглах юм. ePoint нь зөвхөн тухайн гишүүнчлэлийн хугацаандаа хүчинтэй байхыг анхаарна уу!

  •  
  • Худалдан авалтад и баримт авах боломжтой юу?

Тийм , Хэрэглэгчийн худалдан авалт цэсээс баримтыг харах боломжтой.

  •  
  • Байгууллага дээр и баримт авахаар худалдан авалт хийх боломжтой юу?

Тийм, худалдан авалтын хэлбэрээ сонгож төлбөр төлөх хэсгээс и баримт гэсэн дээр байгууллага гэдгийг сонгоод байгууллагын РД-аа хийж шалгах дарж авах боломжтой.

  •  
  • Банкны картаар төлбөр төлөхөд epin байхгүй тохиолдолд яах вэ?

Та төлбөр төлөлт хэсгийн төлбөрийн хэлбэр хэсгийн баруун талд байрлах и пин авах заавар гэсэн хэсэг дээр даран өөрийн хэрэглэдэг банкны сувгуудтай танилцах боломжтой.

  •  
  • Худалдан авсан номоо татаж авч болох уу?

Үгүй. Бид оюуны өмчийн хуулбарлалтаас сэргийлэх зорилгоор бүтээлүүдийг татах, хуулах боломжгүйгээр байршуулдаг. Таны худалдан авсан бүтээл миний сан цэсэд байнга байршиж байх юм.

  •  
  • Худалдан авсан ном болон төлбөрөө буцааж болох уу?

Боломжгүй. Тиймээс та худалдан авалт хийхээс өмнө шаардлагатай мэдээлэлтэй сайтар танилцана уу! Танилцах

  •  
  • Интернэтгүй үед худалдан авсан бүтээлээ уншиж болох уу?

Хэрэв та гар утасны апп ашиглаж байгаа бол боломжтой. Харин веб хуудсаар боломжгүй юм. Апп ашиглах заавар