Сүүлийн шинэчлэл: 2022 оны 4 сарын 29
1. Ерөнхий зүйл
1.3 ESAN нь хэрэглэгчид тус Үйлчилгээний нөхцөлийн 1.1-д заасан Үйлчилгээг зөвхөн цахим хэлбэрээр үзүүлэх байнгын ажиллагаатай платформ байна.
1.4 ESAN мэдлэг мэдээллийн цахим сан” барааны тэмдэгт нь И ЭС ЭЙ ЭН ХХК-ийн өмч байх бөгөөд энэхүү платформын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, үл мэдэгдэм өөрчлөлттэйгөөр дуурайх, өөр бусад ямар нэгэн хэлбэрээр зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
1.5 Тус Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд ESAN болон хэрэглэгч тал хамтран хяналт тавина.
2. Бүртгэл
2.1 ESAN-ийн хэрэглэгчид үйлчилгээ авахдаа “ESAN-ийн хэрэглэгч” болон бүртгүүлэх ба бүртгэл сайн дурын үндсэн дээр хийгдэнэ.
2.2 Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ шаардлагатай бүх мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд оруулах ёстой бөгөөд цаг үргэлж шинэчилж, мэдээллийн үнэн зөв, бодит байдал болон хэрэглэгчийн нэр, нууц үг зэргийн хамгаалалтад хэрэглэгч өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ.
2.3 Хэрэв та 1601 S. California Ave, Palo Alto, CA 94304, USA хаягтай Facebook Inc. Корпорацын (цаашид “Facebook” гэх) ажиллуулдаг Facebook платформыг ашиглан өөрийн Facebook-ийн бүртгэлээр ESAN-ийн хэрэглэгч болохыг сонговол (цаашид “Facebook Connect” гэх) та биднийг Facebook-ийн бүртгэлээрээ дамжуулан хэрэглэгчийн нэр, кодолсон нэвтрэх мэдээлэл болон бусад мэдээллийг (таны нэр, профайл зураг, улс, төрсөн хот, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо, хүйс, найз нөхөд, сүлжээний нэр зэрэг)-ийг цуглуулахыг зөвшөөрсөн гэж үзнэ.
2.4 Хэрэглэгч Facebook Connect-ийг ашиглахад Facebook- бүртгэлийн мэдээлэл хамгаалах бодлого, ашиглах нөхцөлийг баримтална. Facebook Connect-ийг ашигласнаар хэрэглэгч нь Facebook бүртгэлээс ESAN руу Facebook бүртгэлийн мэдээлэл, мөн ESAN-г ашиглан Facebook рүү ESAN-ийн хэрэглэгчийн мэдээлэл дамжуулах зөвшөөрөл олгож байгаа болно.
2.5 ESAN-ийн нэг хэрэглэгч нь зөвхөн нэг л цахим (e-mail) хаягаар эсвэл утасны дугаар болон Facebook-ийн бүртгэлээр гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан цахим хаяг, Facebook-ийн бүртгэл нь дахин өөр ESAN-ийн хэрэглэгчид ашиглагдахгүй.
2.6 Шинээр бүртгүүлж ESAN-ийн хэрэглэгч болмогц тухайн гишүүнд бүртгэл үүснэ. Бүртгэлийн дагуу ESAN-ийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, худалдан авалтын түүх зэрэг мэдээлэл хадгалагдах ба ESAN-ийн хэрэглэгчийн банкны төлбөрийн картын эсвэл нууц үгний ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
3. Зохиогчийн эрхийн хамгаалалт
3.1 ESAN-д нийтлэгдсэн контентууд нь зөвхөн тухайн контентын зохиогчийн оюуны өмч бөгөөд тухайн зохиогч нь уг контентын хувьд зохиогчийн онцгой эрх эдлэнэ.
3.2 ESAN Үндэсний цахим сан, түүний программ, код, бүтэц нь “И ЭС ЭЙ ЭН” ХХК-ийн оюуны өмч болно.
3.3 Бид хэрэглэгч танд үйлчилгээ үзүүлснээрээ аливаа контент, түүний программ, дизайныг бүхэлд нь эсвэл аливаа нэг хэсгийг хуулбарлах, түгээх, орчуулах, өөр хэлбэрээр үүсмэл бүтээл болгон өөрчлөх, нийтлэх, дамжуулах, үзүүлэх, арилжааны зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулах, түрээслэх, зээлдүүлэх, нийтэд дэлгэж үзүүлэх аливаа онцгой эрхийг олгоогүй, шилжүүлээгүй, зөвшөөрөөгүй болно.
3.4 Хэрэглэгч нь тухайн контентыг ESAN-ийн аливаа үйлчилгээгээр дамжуулан өмчлөх эрхтэй болохгүй бөгөөд ESAN сан доторх аливаа контентыг өөрчлөх, хуулбарлах, тараах болон худалдахыг хатуу хориглоно.
3.5 Хэрэглэгч нь ESAN-ийн контентыг зөвхөн Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасан хүрээнд амины буюу хувийн хэрэгцээнд зориулан хязгаартайгаар ашиглах, эшлэх, хэсэгчлэн хуулбарлаж болох бөгөөд эх сурвалжийг заавал дурдсан байна.
3.6 Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасныг зөрчин ESAN-ийн контентыг хуулбарлан борлуулсан, дамжуулсан, түгээсэн, өөрчилсөн, ашигласан, түрээсэлсэн, зээлдүүлсэн, нийтэд дэлгэж үзүүлсэн бол зохиогчийн эрхийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг бүрэн хүлээнэ.
3.7 ESAN нь контент, мэдээллийг зөвхөн дамжуулах талбар болохын хувьд цахим ном, сэтгүүл, эрдмийн ажилд орсон үзэл баримтлал, бодлого, зөвлөгөө, үйлчилгээ, санал зэрэг контентын агуулгад реакцийн хяналт тавьдаггүй бөгөөд агуулга нь тухайн зохиогч(ид) буюу хэвлэлийн газар (ууд)-ынх тул тухайн контент доторх мэдээлэл, баримтын үнэн зөв, найдвартай байдлыг болон тэдгээрээс болж учирсан аливаа хохирол, гэм хорыг ESAN хариуцахгүй.
3.8 ESAN нь аливаа контент болон хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар болон зөвшөөрөлгүйгээр гуравдагч талд алдах, устгах, нэвтрэх, өөрчлөх, нийтэд түгээхээс сэргийлж техникийн болон менежментийн хамгаалалтын арга хэмжээнүүд авч ажилладаг ба тогтмол хяналтаас үл хамааран учирч болох бүх аюул, цахим халдлагаас бүрэн хамгаалах нь боломжгүй зүйл гэдгийг тус гэрээг байгуулагч талууд ойлгож зөвшөөрсөн болно.
4. Төлбөр тооцоо
4.1 ESAN-д бүртгэлтэй бүх хэрэглэгчид “Үнэгүй” төрөлд хамаарах контентыг хязгааргүй хандаж, үзэх эрхтэй.
4.2 Гишүүнчлэлийн суурь хураамжаа төлж, эрхээ баталгаажуулсан хэрэглэгчид “Үнэгүй” төрөлд хамаарах бүх контентуудыг болон “Гишүүнчлэл” төрөлд хамаарах контентуудыг ашиглах эрхтэй. Гишүүнчлэлийн эрхийн сарын суурь хураамжийг сараар, улирлаар, хагас жилээр болон нэг жилээр төлж, хугацаанаас хамаарсан төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
4.3 ESAN нь “Гишүүнчлэлээр” болон “Төлбөртэй” төрөлд хамаарах контентуудыг Контент нийлүүлэгчийн тогтоосон үнээр хэрэглэгчид хүргэнэ. Хэрэглэгч “Гишүүнчлэлээр” болон “Төлбөртэй” контентыг худалдан авч хандах, үзэх, унших эрхтэй болно.
4.4 Хэрэглэгч үйлчилгээний төлбөрөө онлайнаар төлнө.
4.5 ESAN-д байрласан контентуудын үнэ нь банкны төлбөрийн картын хураамж, НӨАТ багтсан эцсийн худалдаалах үнэ байна.
4.6 Гадаадын банкны төлбөрийн картаар худалдан авалт хийгдэх үед төлбөл зохих дээрх дүн дээр тухайн картын хураамжийн хувь нэмэгдэнэ.
Багцын төрлүүд | Төлбөр | Оноогдох ePoint |
Гишүүнчлэлийн багц 1 | 20,000 төг | 40,000 |
Гишүүнчлэлийн багц 2 | 38,000 төг | 80,000 |
Гишүүнчлэлийн багц 3 | 54,000 төг | 120,000 |
5. Гэрээ дуусгавар болох
6. Буцаалт
7. Үйлчилгээний нөхцөлд орох өөрчлөлт
7.1 ESAN нь цаашид энэхүү Үйлчилгээний нөхцөлийн тодорхой заалтыг шууд хэрэгжих нөхцөлөөр өөрчлөх эрхтэй байна. Хэрэв Үйлчилгээний нөхцөлд аливаа өөрчлөлт орсон тохиолдолд танд тухайн өөрчлөлтийн талаар (аливаа өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос доод тал нь 2 долоо хоногийн өмнө) цаг тухайд нь и-мэйлээр мэдээлнэ.
7.3 ESAN нь платформ дээрх мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт, урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
8. Холбоо барих
8.1 ESAN нь уншигч, гишүүдтэйгээ байнгын холбоотой байж, заавар зөвлөгөө өгч, тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, ирсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна.
8.3 Дараах мэдээллийн сувгаар худалдан авагч, гишүүдтэй холбогдож харилцана:
7000-0892 суурин утсаар
Esan.mn хуудсаар
contact@esan.mn цахим хаягаа