Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль эрэлттэй сурах бичгүүдээ цахим хэлбэрт шилжүүлэн Esan-д байршуулах хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа

“Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлсэн.

Энэ зорилтын хүрээнд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Esan – Үндэсний цахим сан хамтран мэдлэгийг тэгш хүртээмжтэй нийтэд түгээх хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагаагаар Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн эрэлттэй сурах бичиг болон мэргэжлийн номуудыг “Үндэсний цахим сан” Esan.mn-д байршуулан уншигчдын хүртээл болгох юм.

Эхний ээлжид эрдэмтэн судлаач, багш нарын бичсэн олон жилийн турш үндсэн сурах бичиг болон хэрэглэж

 буй 30 мэргэжлийн номыг цахим хэлбэрт шилжүүлэн сайт болон аппликэйшнд байршуулснаар уншигчид хүссэн газраасаа, хүссэн цагтаа бүх төрлийн төхөөрөмж ашиглан унших боломжтой болно.

ШУТИС-ийн зүгээс оюуны баялаг болох энэхүү сурах бичгүүдээ цахимаар түгээж байгаа нь манай улсын боловсролын чанарт чухал ач холбогдолтой юм.

Энхзаяа
"И ЭС ЭЙ ЭН" ХХК Маркетингийн менежер