Борлуулалтаа нэмэгдүүлэх 6 боломж

Өнөө үед зохиолч, бүтээгч нар өөрсдийн бүтээлүүдийг нөгөө л номын дэлгүүрүүдийн тавиурт хүргүүлж, уншигчдын гарт очихыг хүлээж суухын оронд өдрөөс өдөрт цар хүрээгээ тэлж буй цахим орчимд ESAN – Үндэсний цахим сантай хамтран борлуулалтын цоо шинэ сувгийг нээх боломжтой болсон билээ.

Цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагдахгүй цахим орчинд өөрийн борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

1. Esan профайл мэдээллээ бүрэн оруулах

Хэрэглэгчид Esan дээрх зохиогчийн профайлаар орж танилцдаг, Та профайл зураг, товч танилцуулга зэрэг ерөнхий мэдээллүүдийг оруулснаар Esan-с гадна дэлхийн хамгийн том хайлтын систем болох Google дээр ч давхар байршина.

2. Сошиал хөгжүүлэлт

Зохиолч өөрийн фэйсбүүк хуудас, групп, блог, сайтууд, уншигч нарт Esan дээрх бүтээлийн холбоосуудыг түгээх.

3. Профайл холбоосыг байршуулах

Та Esan дээрх зохиогчийн хуудас буюу Профайлын холбоосыг /link/ өөрийн Вэбсайт, блог, сошиал медиа хуудсууд дээрээ байршуулснаар хэрэглэгч, уншигчдын хандалтыг нэмэгдүүлнэ.

4. Мэдээллийг түгээх

Бусад идэвхжүүлэлтийн ажлууд дээрээ ESAN- аас уншиж болох талаар дурдах, ESAN-аас танд олгох QR code бүхий зохиолчийн нэрийн хуудсыг уншигчдадаа тараах

5. Esan – Маркетингтай хамтрах

  • Та манай маркетинг, борлуулалтын багтай доорх төрлүүдээр хамтран ажиллах боломжтой.
  • Хамтран ажиллах болсон тухай Facebook пост
  • Онцлох номын жагсаалтад оруулах, Facebook пост, Instagram пост
  • Esan Facebook хуудасны ковер хэсэгт байршуулах
  • Instagram, Facebook Story
  • Facebook Shop-д ном байршуулах, линк ашиглах, сурталчлах
  • Цахим товхимол
  • Бүтээлийн сурталчилгаа бүхий и-мэйл
  • Видео контент
  • Подкаст
  • Эвэнт
  • Инфлүүнсер маркетинг

Хамтран ажиллах гарын авлагыг энд дарж үзнэ үү.

6. Контент маркетинг

Тухайн номын сонирхолтой хэсгүүд, эшлэлүүдээр зураг, видео зэргээр контент бүтээж уншигчдын сонирхлыг татах, унших сэдэл төрүүлэн борлуулалтаа нэмэгдүүлэх.

Та Esan-д нэгдэж амжаагүй бол энд дарж хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэл аваарай.