Бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хүсэл

“Яавал амжилтад хүрэхийг би мэдэхгүй. Харин яавал бүтэлгүйтэхийг мэдэж байна. Хүн бүхэнд таалагдах гэж хичээх нь бүтэлгүйтэлд хүргэх түлхүүр юм”   Эд Шэран
  • Таныг үнэн зөвөөр шүүмжилсэн ч та маш хүндээр хүлээж авдаг уу?
  • Хэн нэг нь танаас татгалзах үед хэтэрхий ихээр шархалдаг уу?
  • Өөрийнхөө хэрэгцээг хойш тавиад бусдын хэрэгцээг эн тэргүүнд тавьж тал засах үе байдаг уу?
  • Танд таалагдахгүй байсан ч сүүлийн үеийн загварыг дагаж хувцсаа сонгосон уу?

Ихэнх асуултад тийм гэж хариулсан бол та хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээний хуримтлалд орсон гэсэн үг.

Хүлээн зөвшөөрөгдөхийг хэт их хүсэх нь өөрөө өөрийгөө гээхэд хүргэдэг. Бусдад таалагдах гэж өөрийнхөө өвөрмөц өнгө төрхийг гээнэ гэсэн үг. 

Түүгээр зогсохгүй таныг бусдаас хамааралтай болгоно. Бусад хүмүүс таныг магтвал өөртөө итгэх итгэл нэмэгдэж, бусад хүн таныг шүүмжилбэл өөртөө итгэх итгэл буурна. 

Хэн нэгэнд зориулж өөрийгөө гээх хэрэггүй. Таныг байгаагаар чинь хүлээн авах хүн олон бий. Гэхдээ энэ нь сул талаа өөгшүүлж, өөрчлөлтөөс хойш суухын нэр биш гэдгийг анхаараарай.Зөвхөн бусдад таалагдахын тулд бусдын үзэл бодлоос хэт их хамааралтай байх хэрэггүйг сануулж буй юм. 

Бүх хүнд тал засаад байвал таны өөртөө итгэх итгэл сүйрнэ. Өөрийнхөө эрэлт хэрэгцээг анхаарахгүй бусдын эрэлт хэрэгцээг өөрийнхөөсөө өндөрт тавиад байвал та үнэ цэнээ алдаж, өөртөө итгэх итгэлээ гээх болно.

Бүх дэлхийд өөрийнхөө үнэ цэнийг батлах боломжгүй. Ганцхан өөртөө л өөрийгөө үнэ цэнтэй гэдгийг ойлгуулж чадвал та өөртөө итгэлтэй болж чадна. Таны тухай бусдын үзэл бодлоос хамаарахгүйн тулд та ганцхан хүнд өөрийнхөө үнэ цэнтэйг батлах ёстой. Тэр ганц хүн бол та өөрөө.

Эх сурвалж: Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг 


 

 

Энхзаяа
"И ЭС ЭЙ ЭН" ХХК Маркетингийн менежер