Илүү ухаалгаар бодоход туслах найман арга

Idea concept with broken bulbs and one glowing LED bulb

1. Өөртөө итгэх – Бие даах

Хэрэв та үргэлж өөр бусдын бодолд автаж өөрийгөө байнга  үгүйсгэж хэн нэгний бэлэн бодолд л найддаг бол хэрхэн өөрөөрөө бие дааж бодох талаар суралцах болно.  Тэр нэгэн алдартан ингэж хэлсэн байсан, би Аристотель магадгүй Сократын энэ үзэл санааг дэмждэг, би үүнийг уншсан гэхээсээ илүү тухайн хүмүүсийн санаа бодол болон таны бодол хоёроос урган гарч шүүж, шүүлтүүрдэж гаргаж ирсэн дүгнэлт тань яг юу байв гэдгийг тунгаан бодож өөртөө итгэн бие дааж бодох нь хамгийн чухал билээ.

 

2. Бичиж, тэмдэглэж авах

Өөрт орж ирсэн эрвээхэй мэт бодлоо үргэн нисэхээс нь өмнө барьж аваад, тэмдэглэж авах хэрэгтэй. Учир нь бодол бол агаарлаг шинж чанартай тул хэдий сайхан бидэнд хэрэгтэй байх тусам тархи тав тухтай байдалдаа дуртай учир аль болох замхруулах гээд байдаг талтай. Тиймээс сайхан санаа бодол орж ирэхэд үргээхгүйгээр алгуурхан шиг барьж аваад тэмдэглэлийн дэвтрийнхээ завсар хавчуулаад аваарай.

 

3. Солиотой бодлоо ч гэсэн шинжих  

“Солиотой” бодсоноор бид тодорхой шийдэлд (хэвлэлийн мэдээллийн системийг хэрхэн өөрчлөх эсвэл газрын тос хэрэглэхээ болих гэх мэт) хүрч чадахгүй ч, логикийн хувьд давуу талтай, бодит шийдэлтэй эн тэнцэхүйц чухал шийдлүүдийг бодох сэдэлтэй болно. Бидний сэтгэлийг эзэмддэг эсвэл шийдэхийг хүсэж буй аливаа асуудлыг олж харна.

 

4. Сонс, сонс, дахин сонс

Та ер нь сайн сонсогч мөн үү? Хэн нэгнийг үнэхээр чин сэтгэлээсээ сонсож чаддаг уу? Сайн сонсогч хүн харилцан яриагаар дамжуулан толгой эргэм, хямарсан бодлыг илүү тайван, төвлөрсөн болгож болдгийг мэддэг. Хүмүүс хамтдаа ярилцсанаар юу чухал болохыг ялгаж салгадаг. Гэвч бодит амьдрал дээр бид харилцан ярианаасаа улбаалан асуудлыг хэрхэн тодорхой болгож болохыг тэр бүр мэддэггүй. Харин бид бусдын яриаг сайн сонссоноор аливаа асуудалд ч гэсэн нухацтай тунгаан, илүү ухаалгаар бодож сурахад тусалж байдаг.

 

5. Уншиж бодох-Шүүн тунгаах

Аливаа бүтээлийг уншаад бүх зүйлтэй нь санал нийлж тухайн бичсэн санаа бүрийг өөрийн оюун ухаандаа шингээх хэрэггүй, харин шүүн тунгааж, шүүмжилж бодож өөрийн тодорхой нэг дүгнэлтэд хүрэх нь чухал юм.

Ном бидэнд сэдвийг зааж өгдөг, зөв асуултыг асуудаг, аливаа зүйлийг бодох гурван цэгийг тавьж өгдөг… үлдсэнийг нь бид өөрсдөө хийдэг.

Бусдын бичсэн номыг уншаад бид өөрсдийн харах өнцөг, санаа бодлоо илүү тодоор харах боломжтой болдог. Урьд нь авч хэлэлцдэггүй, чухалчилж үздэггүй байсан бодлуудыг маань хэн нэгний үг эрч хүчтэйгээр ил гаргах нь бий. Бусдын оюун ухаантай холбогдсоноор өөрийн бодлоо дэлгэн харах боломж үүсдэг.

 

6. Атаархал ч гэсэн чухал зүйл

Атаархах мэдрэмжээсээ зугтах бус, харин нэгэн чухал, гэм буруутай мэдрэмжээ цайруулсан “Би үүнээс юу сурч болох вэ?” гэсэн асуултыг тайвнаар асуух хэрэгтэй.

Бид атаархлын өгдөг сануулгыг хүлээн авдаг ч, атаархлаас тааруухан суралцдаг. Бид хэн нэгний бүх зүйлд атаархдаг боловч хэрэв хэсэгхэн хором саатаад, тэдний бүх амьдралыг шинжлэх юм бол хийсэн ямар нэгэн зүйл нь л бидэнд гүн сэтгэгдэл үлдээдэг болохыг олж мэднэ.

 

7. Оюуны дасгал хийх зуршилтай болох

 

Бид биеийн хүчний дасгал хийхийг л чухал зүйл гэж боддог бол өдөр тутамдаа ч гэсэн оюуны дасгал хийх хэрэгтэйн эерэг талыг “Хэрхэн илүү үр дүнтэй бодох вэ?”  бүтээлийг уншсаны төгсгөлд ойлгох болно. Гэхдээ ямар нэгэн сэтгэхүй хөгжүүлэх дасгал биш зүгээр л бодол бүрээ анхаарч хайрлаж халамжлах,хэрэгтэйгээ түүнээс сонгон авч услан ургуулах явдал юм. Харин хэрхэн яаж гэдгийг номын бүлэг бүрйин төгсгөл хэсэгт хялбар дасгалаар заасан байгаа.

 

8. Мөнх бусын талаар бодохын чухлыг ойлгох

Хэрэв бид мөнх амьдардаг байсан бол ямар нэгэн төвөгтэй өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагагүй байх байсан.  Бүтэлгүй харилцаагаа дуусгавар болгохгүй. Олон олон оройг өөрсдийгөө хямдхан аргаар саатуулж, ирээдүйд хэзээ нэгэн цагт л хүслээ биелүүлнэ хэмээн суух байсан. Магадгүй бид сэтгэлд хүрээгүй нөхөрлөлөө үл дуусгаж, зөв хүмүүстэй харилцаа тогтоох олон арван жил байгаа хэмээн сэтгэл ханамжгүй байдалтайгаа эвлэрч ч магадгүй юм.

Илүү дэлгэрэнгүй унших бол энд дарна уу. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энхзаяа
"И ЭС ЭЙ ЭН" ХХК Маркетингийн менежер