Шинэ он эхлэх бүрд та өөртөө нэгэн том зорилго тавьдаг уу?
Харин тухайн оны сүүлээр тэрхүү зорилгодоо хүрч чадсан байдаг болов уу?
Би таая, бараг л үгүй болов уу? Тэгвэл яагаад?
Бидний тархинд байх Амигдала гэх эрхтэн нь гэнэтийн аюул тулгарахад бие махбодод түгшүүр зарлаж, тэмцэх эсвэл зугтаах гэсэн хариу үйлдлийг үзүүлдэг. Өдөр тутамдаа хийдэг ердийн тайван нөхцөл байдлаас гарах шаардлагатай үед ч Амигдалад түгшүүрийн дохио илгээгээд байдаг. Шинэ ажилд орох эсвэл хэн нэгэнтэй анх удаа уулзах гээд ямар ч сорилт байсан энэ бүгд тархинд Амигдала түгшүүрийн дохио өгч, сэтгэн бодох буюу тархины бор гадарга хязгаарлагдаж, заримдаа бүр идэвхгүй горимд шилждэг.
Тархи маань бидний бор гадаргын ажиллагааг халуун орны ширэнгэн ойд амьдарч байсан өвөг дээдэстэй минь адил арслангаас зугтаалгахын тулд хязгаарладаг аж. Гэвч эрт цагийг арслан нь өнөө цагт тест гэгдэх ганц хуудас цаас, жин хасах зорилт, аль эсвэл борлуулалтын үр дүнд хүрэх зэрэг хийсвэр зүйл болон хувирчээ.
Тархины энэ шинж чанараас улбаалсан асуудлыг шийдэх нэр төрлийн арга мэх бол Кайзений жижиг алхмууд гэдгийн танд дуулгахад таатай байна.
Том зорилт-Айдас-Тархины бор гадаргад нэвтрэх хэсэг хаязгаарлагдана-Бүтэлгүйтэл
Жижиг зорилт-Aйдас тойрон өнгөрнө-Бор гадарга идэвхтэй ажиллана-Амжилт
Байнгын замбараагүй байдаг ширээн дээрээсээ ганц ширхэг цаасны хавчаар авч цэгцлэх гэх мэтийн жижиг бөгөөд амархан хэрэгжүүлж болох зорилтууд нь Амигдалаг сэрээлгүй хажуугаар нь хөлийн өлмий дээрээ яваад өнгөрөх боломжийг танд олгоно.
Жижиг үйлдлүүд бол Кайзений амин зүрх. Ялих шалихгүй эсвэл бүр инээд хүргэм жижиг алхмуудыг хийснээр өмнө нь таныг ялан дийлж байсан саад тотгоруудын хажуугаар тайван гэгч нь хөвөн өнгөрнө. Мэдээж удаан боловч зовох зүйлгүйгээр. Байнгын амжилттай байх дур сонирхлыг ийнхүү өдөөн хөгжүүлснээр өөрчлөлтөд хүргэх зам бий болох болно.
Жишээлбэл:
Хэт мөнгө үрэхээ болих: Касс руу очихын өмнө түрдэг тэрэгнээс худалдан авахаар зэхэж буй аль нэг зүйлийг гаргаж орхих.
Дасгалын хөтөлбөр эхлүүлэх: Өглөө бүр гүйлтийн зам дээр хэдэн минут зогс, тийм ээ зүгээр л гараад зогсоход болно. Эсвэл өдөр бүр зурагт үзэж байхдаа ердөө нэгхэн минут дасгал хийгээд үз.
Гэр орноо цэвэр цэмцгэр байлгах : Гэрийнхээ аль нэг хэсгийг сонгон авч таван минутын сэрүүлэг тавиад цэвэрлэ. Цаг дуусахад цэвэрлэгээг зогсоо.
Гадаад хэл сурах: Өдөр бүр нэг л үгийг цээжил. Хэрэв ингэх нь хэцүү байвал нэг л шинэ үгийн долоо хоногийн турш өдөрт нэг эсвэл хоёр удаа давтах маягаар долоо хоног бүр ганц л шинэ үгтэйгээр явна.
Хангалттай унтаж амрах: Орой бүр нэг минутын өмнө орондоо орох эсвэл өглөөд нэг минутын өмнө орноосоо бос.
Гэхдээ жижиг алхмууд үр дүн муутай биш гэж үү?
Хийж гүйцэлдүүлэх хамгийн их тэсвэр тэвчээр шаардсан эсвэл архагшин тогтсон зуршлыг болих зорилготой бол нэг жижиг алхам хангалттай бус гэдгийг та гадарласан байх. Гэвч өөрчлөлөтийг бүрэн төгс гартаа оруулах хүртэл тэр жижиг алхам хоёрдох, гурав дахь болон түүний дараа дараагийн алхмуудад хөтлөх үүрэгтэй.
Хэрэв өдөрт нэг цаг дасгал хийх гээд чадахгүй байгаа бол өдөр бүр зурагт үзэж байхдаа алхах хөдөлгөөн хийгээд бай. Тэгээд дараагийн долоо хоногт хоёр минут, тэрний дараагийн долоо хоног таван минут гэж бага багаар нэмэгдүүлсээр зургаан сарын дараа гэхэд өдөрт төвөггүйхэн 40 минут дасгал хийдэг болно .
Алхмууд хэтэрхий жижиг болохоор бүтэлгүйтэл боломжгүй юм.
Мянган бээрийн аян нэг алхмаас эхлэлтэй
Лау Цү
Номын дэлгэрэнгүйг унших бол энд дарна уу.
Хариу бичих