Хуучин хаягаа сэргээх заавар бичлэг үзэх бол энд дарна уу. 

 

Хэрхэн цахим сангийн хэрэглэгч болох вэ?

Та цахим сангийн хэрэглэгч болох бол  www.esan.mn  сайт руу нэвтрэн мэйл хаягаараа бүртгэл үүсгэх шаардлагатай.

Бүртгэлийг үүсгэхдээ сайтын баруун дээд буланд байрлах Нэвтрэх гэсэн хэсгийн доор байрлах Бүртгүүлэх хэсгийг сонгон мэйл хаягаараа бүртгэлээ үүсгэх боломжтой. Ингэснээр дэлгэц дээр 6 орон бүхий баталгаажуулах код оруулах талбар шинээр үүснэ. Тухайн нэг удаагийн код нь таны бүртгүүлж и-мэйл хаяг дээр ирэх бөгөөд тэрхүү нэг удаагийн кодыг баталгаажуулах код талбарт бичиж бүртгэлийг үүсгэснээр та цахим сангийн үндсэн хэрэглэгч болох юм. Хэрэв Inbox дотор баталгаажуулах код ирээгүй бол spam болон all mail хэсгээ шалгана уу.

 

ESAN-руу нэвтрэх

Та дэлгэцийн баруун дээд буланд байрших Нэвтрэх дээр даран өөрийн бүртгүүлсэн имэйл хаяг болон нууц үгээ оруулаад, доор байрлах Нэвтрэх товч дээр дарна уу.

 

Хуучин хаягаа сэргээх

Та сайтаар нэвтрэн Бүртгүүлэх дээр даран мэйл хаягаараа дахин шинээр бүртгэл үүсгэнэ үү.

Үүний дараа Хуучин хаягаа сэргээх цэс дээр даран өмнө нь бүртгэлтэй байсан мэйл, утасны дугаараа оруулснаар таны мэйлд 6 оронтой код очих болно. Тус кодыг гарч ирэх талбарт оруулж, хаягаа баталгаажуулснаар таны өмнөх бүртгэлийг сэргээх ба худалдан авч байсан бүтээлүүд нь “Миний сан” цэс дотор нэмэгдэн орох болно.

 

Гишүүнчлэлийн багц хулалдаж авах

Хэрэглэгч та баруун дээд буланд байрлах Гишүүнчлэл хэсэг рүү даран орж 3 төрлийн унших багцаас сонголт хийх боломжтой. Хүүхдийн багц болон эсвэл 30 хоногийн хязгааргүй унших багцаас сонгон дэлгэрэнгүй гэсэн товчин дээр даран, худалдан авах болон багцад хамаарах бүтээлийн жагсаалттай танилцаарай. 

 

Ном худалдаж авах

Та худалдан авах гэж байгаа номынхоо цахим эсвэл аудио хувилбарыг сонгоод, худалдаж авах товчлуур дээр даран, ибаримт авах сонголтоо хийнэ. Үүний дараа төлбөр төлөх хэрэгслээ сонгож, төлбөрөө төлснөөр таны худалдан авсан бүтээл Миний сан цэсэд орно. 

 

Худалдан авсан номоо унших/сонсох

Та өөрийн профайл дээр даран Миний сан цэс рүү орж худалдан авсан бүтээлээ уншиж/сонсох боломжтой. Та тус цэсээс үзэж буй, худалдан авсан, түрээсэлсэн, хадгалсан мөн дууссан бүтээлүүдээ бүгдийг нь нэг доороос харж болно.

 

Гишүүнчлэлийн багц гэж юу вэ?

Таны сонгосон гишүүнчлэлийн багцын хугацааны турш багцад байгаа бүтээлүүдээс хүссэнээрээ хязгааргүйгээр унших, сонсох эрхтэй юм. Багцын хугацаа: 7 хоног, 30 хоног

 

Гишүүнчлэлийн багцаар бүтээл унших

Та өөрийн худалдан авсан багцаар бүтээл уншихдаа сонгосон бүтээлийн баруун талд байрлах Унших багцаар авах гэсэн товч дээр дарснаар тухайн бүтээл идэвхжинэ. 

 

Агуулгаар хайх

Та хайлт хэсэг дээрх гарчгаар, зохиолчоор, агуулгаар гэдэг сонголтыг тохируулан бүх төрлөөр хайж болно.

 

Бүтээл дотроос агуулгаар хайх

Та уншиж буй бүтээлийнхээ зүүн буланд байрлах Агуулгаас хайх дээр даран хэрэгтэй хэсгээ бичин хайх боломжтой.

 

Судлаачийн булан ашиглах

Судлаачийн буланд та бүтээл дээр хийсэн тодруулга, тэмдэглэл, эш таталтаа хадгалах боломжтойгоос гадна хавтас үүсгэн ангилах мөн түүнийгээ бусадтай хуваалцаж болно.

 

Судлаачийн булан доторх хавтасаа бусадтай хуваалцах

Та үүсгэсэн хавтас дээрээ дараад “Хавтас хуваалцах” цэс дээр дарж илгээх хэрэглэгчийн esan-д бүртгүүлсэн имэйл хаягийг бичин Хуваалцах товч дээр даран илгэнээ үү.

 

Эш татах

Та уншиж буй бүтээлийн эш татах гэж буй хэсгийг идэвхжүүлэн доор гарч ирэх сонголтоос Эш татах гэдэг дээр дараад гарч ирсэн талбаруудыг бөглөн APA, MLA, Chicago, IEE гэсэн дөрвөн хэлбэрээс сонгон эш татах боломжтой. Таны эш таталт бүр судлаачийн буланд хадгалагдах болно.

 

Тэмдэглэл бичих

Та уншиж буй бүтээлийнхээ тэмдэглэл бичих гэж буй хэсгийг идэвхжүүлэн доор гарч ирэх сонголтоос Тэмдэглэл бичих гэснийг сонгон ашиглаарай. Тэмдэглэл бүр судлаачийн буланд хадгалагдах болно.

 

 

 

                                                       Үндэсний цахим сан ESAN-г сонгон хэрэглэж буй танд баярлалаа.