“Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Esan – Үндэсний цахим сан хамтран мэдлэгийг тэгш хүртээмжтэй нийтэд түгээх ...
МУИС-иас санаачлан “Esan-Үндэсний цахим сан”-гаас дэмжин хэрэгжүүлж буй ном, сурах бичгийг цахимжуулж, нийтэд түгээх Цахим сурах бичгийн сангийн нээлт өнөөдөр тус сургуулийн Номын санд боллоо. Нээлтэд, МУИС-ийн захирал Д.Бадарч, И Эс Эй Эн компанийн захирал Ц.Мөнхтүвшин нар үг хэлж, багш эрдэмтэн судлаачид, ном, сурах бичгийн зохиогчид болон оюутны төлөөлөл оролцов. Энэ төслийн хүрээнд нийт 30 гаруй эрдэмтэн багш нарын зохиосон олонд ...
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрөгч долоо хоногт реформын шинжтэй мэдэгдэл гаргалаа. Юу гэвээс, өнгөрсөн хугацаанд магистр, докторын зэрэг авсан бүх хүнийг плагиаризмын шалгалтад оруулна. Шалгалтаар магистр, докторын диплом нь хуурамч гэдэг нь тогтоогдвол орон даяар түүнийг зарлана хэмээн хатуухан мэдэгдлээ. Харин уг шийдвэрийг бодит ажил болгоход нөөц боломж хэр байгаа, ямар платформ ашиглаж хуулбарыг шалгах, тэр нь хэр баталгаатай, ...
“ESAN-Үндэсний цахим сан”-д ном, сурах бичиг, сонин сэтгүүл, эрдмийн ажил зэрэг оюуны бүтээл нэг дор төвлөрч, уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж байна. Одоогоор тэдний зүгээс 25 их дээд сургууль, 50 гаруй байгууллага, 1,000 гаруй зохиогчтой хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Түүнчлэн 30 мянга гаруй контентыг цахимжуулж ESAN EDU санд байршуулсан байна. СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙГ ХАНГАХАД ЦАХИМ СИСТЕМ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛД ТООЦОГДДОГ Зах зээлийн хуулиар хэрэглэгчдийнхээ эрэлтэд нийцсэн үйлчилгээг санал болгохоос гадна ...
Үндэсний цахим номын сан ESAN оюуны өмчийн үйлчилгээ үзүүлэгчийн гэрчилгээгээ өнгөрсөн сард гардан авсан юм. Ингэснээр хэрэглэгч, харилцагч нартаа ямар үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон талаар ESAN төслийн зөвлөх, доктор, дэд профессор Э.Болормаатай ярилцлаа. – Танай хамт олон оюуны өмчийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээгээ өнгөрсөн сард гардан авсан. Ингэснээр Монголд нэгэн шинэ төрлийн үйлчилгээ бий болж байна уу гэж ойлгосон. Та бидэнд энэ талаар ...
Оюуны өмчийн газрын даргын 2022 оны хоёрдугаар дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар И ЭС ЭЙ ЭН ХХК-д оюуны өмчийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ олголоо. И ЭС ЭЙ ЭН ХХК нь монгол эрдэмтэд, судлаачдын оюуны өмчийг хамгаалан албан ёсны эрхтэйгээр олон нийтэд түгээж, үйл ажиллагааг хуулийн хүрээнд эрхэлж буй үндэсний хэмжээний түүчээлэгч компани юм. Энэхүү оюуны өмчийн албан ёсны зуучлагчийн гэрчилгээг авснаар ESAN үндэсний цахим сангаар дамжуулан иргэд оюуны өмчөө хуулийн хүрээнд хамгаалуулахын зэрэгцээ олон нийтэд ...
Үндэсний цахим номын сан ESAN үйл ажиллагаа улам өргөжүүлэн, хүрээгээ тэлсээр байна. Хамтарч ажиллах зохиогчийн тоо өсөн нэмэгдсээр өдгөө 7,358 зохиогчийн 29,309 бүтээлийг байршуулжээ. Эдгээрийг хуудсаар нь авч үзвэл 517,500 болох аж. Байршуулсан бүтээл нь цахимаар борлуулагдах, эшлэл авах бүрийд орлого ордог нь тухайн зохиогчдод бодит үр өгөөжөө өгсөн ажил болсон юм. Цаашид ESAN төслийн инженерүүд хиймэл оюун ухаанд суурилсан хөгжүүлэлт хийж, бүтээлийг жинхэнэ хүн уншсанаас ...
Мэдээллийн технологийн хувьслын нөлөөгөөр бидний амьдрах, суралцах, ажиллах хэв маяг урьдынх шигээ байхаа больсон. Энэ дундаас хамгийн их хувьсан өөрчлөгдөж байгаа салбаруудын нэг нь боловсрол юм. Ном, сурах бичиг, судалгааны ажлууд нь хүний оюуны хамгийн баялаг сан хэвээр байгаа ч хүртээмжтэй байж чадахгүй байна. Нийтийн номын сангууд, их сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагуудын номын сан хязгаарлагдмал хүрээний хэрэглэгчдэд л хүрдэг. ...
Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд Монгол Улсад шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буйгаараа онцлог гэдгийг Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Одгэрэл “Шинжлэх ухаан-100” виртуал үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцолж байв. “УИХ, Засгийн газраас шинжлэх ухааны салбартай холбоотой бодлогын томоохон шийдвэрүүд гарч байна” Түүнчлэн тэрбээр “Төр засгийн зүгээс ...
Орчуулагч Л.Алтангэрэл бага ахуй цагаасаа эхлэн айлуудын хойморт залаатай байх судрууд дотор нь юу бичсэн байгаа бол хэмээн ихэд гайхан, сонирхдог байжээ. Учрыг нь мэдэх гэсэн хүслээ дотроо тээсээр, хүслээ гүйцээж, Жадамба, Сундуй, Банзрагч судрыг эх хэлнээ орчуулан буулгасан нь уншигчдын мэлмийд хүрэхэд бэлэн болжээ. Тэрбээр олон нийтэд хүртээмжтэй байлгахыг зорьсон тул Үндэсний цахим номын сан Esan-д дээрх судруудаа байршуулж байгаа аж. Энэ ...