Хуучин хаягаа сэргээх заавар бичлэг үзэх бол энд дарна уу. 


Хэрхэн цахим сангийн хэрэглэгч болох вэ?

Та цахим сангийн хэрэглэгч болох бол  www.esan.mn  сайт руу нэвтрэн мэйл хаягаараа бүртгэл үүсгэх шаардлагатай.

Бүртгэлийг үүсгэхдээ сайтын баруун дээд буланд байрлах Нэвтрэх гэсэн хэсгийн доор байрлах Бүртгүүлэх хэсгийг сонгон мэйл хаягаараа бүртгэлээ үүсгэх боломжтой. Ингэснээр дэлгэц дээр 6 орон бүхий баталгаажуулах код оруулах талбар шинээр үүснэ. Тухайн нэг удаагийн код нь таны бүртгүүлж и-мэйл хаяг дээр ирэх бөгөөд тэрхүү нэг удаагийн кодыг баталгаажуулах код талбарт бичиж бүртгэлийг үүсгэснээр та цахим сангийн үндсэн хэрэглэгч болох юм. Хэрэв Inbox дотор баталгаажуулах код ирээгүй бол spam болон all mail хэсгээ шалгана уу.

 

ESAN-руу нэвтрэх

Та дэлгэцийн баруун дээд буланд байрших Нэвтрэх дээр даран өөрийн бүртгүүлсэн имэйл хаяг болон нууц үгээ оруулаад, доор байрлах Нэвтрэх товч дээр дарна уу.

 

Хуучин хаягаа сэргээх

Та сайтаар нэвтрэн Бүртгүүлэх дээр даран мэйл хаягаараа дахин шинээр бүртгэл үүсгэнэ үү.

Үүний дараа Хуучин хаягаа сэргээх цэс дээр даран өмнө нь бүртгэлтэй байсан мэйл, утасны дугаараа оруулснаар таны мэйлд 6 оронтой код очих болно. Тус кодыг гарч ирэх талбарт оруулж, хаягаа баталгаажуулснаар таны өмнөх бүртгэлийг сэргээх ба худалдан авч байсан бүтээлүүд нь “Миний сан” цэс дотор нэмэгдэн орох болно.

 

Гишүүнчлэлийн багц хулалдаж авах

Хэрэглэгч та баруун дээд буланд байрлах Гишүүнчлэл дээр даран гишүүнчлэлийн 7 болон 30 хоногийн унших багцаас сонгон худалдаж авах дээр дараад, И-баримт авах сонголтоо хийсний дараа төлбөр төлөх хэрэгслээ сонгон, төлбөрөө төлснөөр таны худалдан авсан багц идэвхжих болно.

 

Ном худалдаж авах

Та худалдан авах гэж байгаа номынхоо цахим эсвэл аудио хувилбарыг сонгоод, худалдаж авах товчлуур дээр даран, ибаримт авах сонголтоо хийнэ үү. Үүний дараа төлбөр төлөх хэрэгслээ сонгож, төлбөрөө төлснөөр таны худалдан авсан бүтээлээ унших эсвэл сонсох эрхтэйтэйгээр Миний сан цэсэд орно. 

 

Худалдан авсан номоо унших/сонсох

Та өөрийн профайл дээр даран Миний сан цэс рүү орж худалдан авсан бүтээлээ уншиж/сонсох боломжтой. Та тус цэсээс үзэж буй, худалдан авсан, түрээсэлсэн, хадгалсан мөн дууссан бүтээлүүдээ бүгдийг нь нэг доороос харж болно.

 

Гишүүнчлэлийн багц авах

Та гишүүнчлэлийн багцын хугацаанд багцад байгаа бүтээлүүдээс хүссэнээрээ хязгааргүйгээр унших, сонсох эрхтэй юм.

Багцын хугацаа: 7 хоног, 30 хоног

Та Багц авахын тулд Гишүүнчлэл цэс дээр дарж ороод худалдаж авах товчлуур дээр дараад ибаримт авах сонголтоо хийнэ үү. Үүний дараа төлбөр төлөх хэрэгслээ сонгож, төлбөрөө төлснөөр таны гишүүнчлэлийн багц идэвхжих болно.

 

Гишүүнчлэлийн багцаар ном унших

Та багцад байгаа бүх бүтээлийг Гишүүнчэл цэс дээр даран харж болох гишүүнчлэлийн эрхтэй бүтээлийг өөрийн худалдан авсан багцаар авах тохиолдолд Унших багцаар авах гэсэн товч дээр дарснаар тухайн бүтээл идэвхэжнэ.

 

И-баримт байгууллага дээр авах

Болно та төлбөр төлөхөө өмнөх ибаримт сонголтоос сонгоорой.

 

И-баримтаах харах

Та өөрийн нэртэй цэс дээр даран төлбөрийн түүх гэсэн цэс рүү орж бүх худалдан авалт болон и-баримтаа харж болно.

 

Агуулгаар хайх

Та хайлт хэсэг дээрх гарчгаар, зохиолчоор, агуулгаар гэдэг сонголтыг тохируулан бүх төрлөөр хайж болно.

 

Бүтээл дотроос агуулгаар хайх

Та уншиж буй бүтээлийнхээ зүүн буланд байрлах Агуулгаас хайх дээр даран хэрэгтэй хэсгээ бичин хайх боломжтой.

 

Судлаачийн булан ашиглах

Судлаачийн буланд та бүтээл дээр хийсэн тодруулга, тэмдэглэл, эш таталтаа хадгалах боломжтойгоос гадна хавтас үүсгэн ангилах мөн түүнийгээ бусадтай хуваалцаж болно.

 

Судлаачийн булан доторх хавтасаа бусадтай хуваалцах

Та үүсгэсэн хавтас дээрээ дараад “Хавтас хуваалцах” цэс дээр дарж илгээх хэрэглэгчийн esan-д бүртгүүлсэн имэйл хаягийг бичин Хуваалцах товч дээр даран илгэнээ үү.

 

Эш татах

Та уншиж буй бүтээлийн эш татах гэж буй хэсгийг идэвхжүүлэн доор гарч ирэх сонголтоос Эш татах гэдэг дээр дараад гарч ирсэн талбаруудыг бөглөн APA, MLA, Chicago, IEE гэсэн дөрвөн хэлбэрээс сонгон эш татах боломжтой. Таны эш таталт бүр судлаачийн буланд хадгалагдах болно.

 

Тэмдэглэл бичих

Та уншиж буй бүтээлийнхээ тэмдэглэл бичих гэж буй хэсгийг идэвхжүүлэн доор гарч ирэх сонголтоос Тэмдэглэл бичих гэснийг сонгон ашиглаарай. Тэмдэглэл бүр судлаачийн буланд хадгалагдах болно.

 

Хиймэл оюунаар аудио тоглуулах

Та уншиж буй бүтээлийнхээ аудио тоглуулах хэсгийг идэвхжүүлэн доор гарч ирэх сонголтоос Тоглуулах гэснийг сонгон сонсоорой.

 

Урамшууллын купон ашиглах

Та худалдан авах гэж байгаа бүтээл болон гишүүнчлэлийн багцынхаа доор байрлах купон код ашиглах дээр даран өөрийн купоноо оруулаад зөв тэмдэглэгээнд дарснаар таны эрх амжилттай идэвхжих юм.

 

 

 

                                    Үндэсний цахим сан ESAN-г сонгон хэрэглэж буй танд баярлалаа.

 

 

 

 

 m