Түгээмэл асуулт хариулт

Хэрхэн багц худалдан авах вэ?

Хэрэглэгч та баруун дээд буланд байрлах Гишүүнчлэл хэсэг рүү даран орж 3 төрлийн унших багцаас сонголт хийх боломжтой. Хүүхдийн багц болон 7 эсвэл 30 хоногийн хязгааргүй унших багцаас сонгон дэлгэрэнгүй гэсэн товчин дээр даран, худалдан авах болон багцад хамаарах бүтээлийн жагсаалттай танилцаарай. 


Хэрхэн ном худалдаж авах вэ?

Та худалдан авах гэж байгаа номынхоо цахим эсвэл аудио хувилбарыг сонгоод, худалдаж авах товчлуур дээр даран, ибаримт авах сонголтоо хийнэ. Үүний дараа төлбөр төлөх хэрэгслээ сонгож, төлбөрөө төлснөөр таны худалдан авсан бүтээл Миний сан цэсэд орно. 

 

Худалдан авсан номоо хэрхэн унших/сонсох вэ?

Та өөрийн профайл дээр даран Миний сан цэс рүү орж худалдан авсан бүтээлээ уншиж/сонсох боломжтой. Та тус цэсээс үзэж буй, худалдан авсан, түрээсэлсэн, хадгалсан мөн дууссан бүтээлүүдээ бүгдийг нь нэг доороос харж болно.

 

Гишүүнчлэлийн багц гэж юу вэ?

Таны сонгосон гишүүнчлэлийн багцын хугацааны турш багцад байгаа бүтээлүүдээс хүссэнээрээ хязгааргүйгээр унших, сонсох эрхтэй юм.

Багцын хугацаа: 7 хоног, 30 хоног 

 

Гишүүнчлэлийн багцаар хэрхэн ном унших вэ? Яаж ашиглах вэ?

Та өөрийн худалдан авсан багцаар бүтээл уншихдаа сонгосон бүтээлийн баруун талд байрлах Унших багцаар авах гэсэн товч дээр дарснаар тухайн бүтээл идэвхжинэ. 


Гишүүнчлэлийн багцын хугацаа дууссан тохиолдолд бүтээл дээр хийсэн тэмдэглэл, эш таталт үлдэх үү?

Тийм, судлаачийн буланд тус тэмдэглэл эш таталт үлдэнэ. Харин тухайн бүтээлийг унших боломжгүй тул үндсэн үнээр нь худалдан авах эсвэл дахин багц худалдан авч байж унших боломжтой болно.

 

И-баримт байгууллага дээр авч болох уу?

Болно, та төлбөр төлөхийн өмнөх и-баримт сонголтоос сонгоорой.

 

И-баримтаа хаанаас харах вэ?

Та өөрийн нэртэй цэс дээр даран төлбөрийн түүх гэсэн цэс рүү орж бүх худалдан авалт болон и-баримтаа харж болно.

 

Хэрхэн агуулгаар хайх вэ?

Та хайлт хэсэг дээрх гарчгаар, зохиолчоор, агуулгаар гэдэг сонголтыг тохируулан бүх төрлөөр хайж болно.

 

Хэрхэн бүтээл дотроос агуулгаар хайх вэ?

Та уншиж буй бүтээлийнхээ зүүн буланд байрлах Агуулгаас хайх дээр даран хэрэгтэй хэсгээ бичин хайх боломжтой.

 

Судлаачийн булан гэж юу вэ? Хэрхэн ашиглах вэ?

Судлаачийн буланд та бүтээл дээр хийсэн тодруулга, тэмдэглэл, эш таталтаа хадгалах боломжтойгоос гадна хавтас үүсгэн ангилах мөн түүнийгээ бусадтай хуваалцаж болно.

 

 Судлаачийн булан доторх хавтасаа хэрхэн бусадтай хуваалцах вэ?

Та үүсгэсэн хавтас дээрээ дараад “Хавтас хуваалцах” цэс дээр дарж илгээх хэрэглэгчийн esan-д бүртгүүлсэн имэйл хаягийг бичин “Хуваалцах” товч дээр даран илгэнээ үү.

 

Хэрхэн эш татах вэ?

Та уншиж буй бүтээлийн эш татах гэж буй хэсгийг идэвхжүүлэн, доор гарч ирэх сонголтоос Эш татах гэдэг дээр дараад гарч ирсэн талбаруудыг бөглөн APA, MLA, Chicago, IEE гэсэн дөрвөн хэлбэрээс сонгон эш татах боломжтой. Таны эш таталт бүр судлаачийн буланд хадгалагдах болно.

 

Хэрхэн тэмдэглэл бичих вэ?

Та уншиж буй бүтээлийнхээ тэмдэглэл бичих гэж буй хэсгийг идэвхжүүлэн, доор гарч ирэх сонголтоос Тэмдэглэл бичих гэснийг сонгон ашиглаарай. Тэмдэглэл бүр судлаачийн буланд хадгалагдах болно.

 

Хэрхэн хиймэл оюунаар аудио тоглуулах вэ?

Та уншиж буй бүтээлийнхээ аудио тоглуулах хэсгийг идэвхжүүлэн доор гарч ирэх сонголтоос Тоглуулах гэснийг сонгон сонсоорой.

 

Бүтээлээ хэрхэн сошиал хаяг дээрээ хуваалцах вэ?

Бүтээлийн баруун дээд буланд байрлах сошиал хаягуудаас сонгон хуваалцах боломжтой.

 

Худалдан авсан номоо өөрийн төхөөрөмж дээрээ татан авч ашиглаж болох уу?

Боломжгүй, та заавал Esan веб эсвэл аппликейшнээр нэвтрэн уншиж, сонсож ашиглаж болно. Мөн хэвлэх, бусдад тараах, дэлгэцийн зургийг авах нь оюуны өмчийн эрхийг зөрчсөн хэрэг тул хориотой юм. Та дэлгэцийн зургийн авах гэж 5 удаа оролдсоноор таны эрхийг хааж, нэвтрэх эрхийг хязгаарлана.

 

Интернэтгүй үед худалдан авсан бүтээлээ уншиж/сонсож болох уу?

Болно, гэхдээ зөвхөн Esan аппликейшнаар нэвтэрч худалдаж болон түрээслэн авсан бүтээлээ интернэтгүй орчинд унших/сонсох боломжтой.

  

Урамшууллын купон хэрхэн ашиглах вэ?

Та худалдан авах гэж байгаа бүтээл болон гишүүнчлэлийн багцынхаа доор байрлах купон код ашиглах дээр даран өөрийн купоноо оруулаад зөв тэмдэглэгээнд дарснаар таны эрх амжилттай идэвхжих юм.