Сүүлийн шинэчлэлт: 2023 оны 12 сарын 14
Энэхүү нууцлалын бодлого нь Esan.mn вэбсайтад зориулагдсан бөгөөд хувь хүний веб сайтын хэрэглээтэй холбоотой хувийн мэдээллийг ашиглах болон цаашдын бодлогыг хэрэгжүүлэхэд оршино. Та хувийн нууцлалын бодлогын шаардлагуудтай танилцан, шаардлагуудыг хүлээн зөвшөөрснөөр веб сайтыг ашиглах
боломжтой юм. Энэхүү нууцлалын бодлого esan.mn веб сайтын үйлчилгээний нөхцөл, системийг ашиглах заавар, бусад холбогдох тайлбаруудтай салшгүй холбоотой байх бөгөөд энэхүү нууцлалын бодлого нь хувийн мэдээлэл алдагдахаас зайлсхийхэд чиглэсэн байна.
Хувийн мэдээлэл
Веб сайтад бүртгүүлэх тохиолдолд бид таны өгсөн хувийн мэдээлэл сайтад хадгалагдана. Та овог, нэр, төрсөн он сар өдөр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг зэрэг системд нэвтрэхтэй холбоотой мэдээллийг багтаасан хувийн мэдээллээ бүртгүүлснээр онлайн хэлбэр бүхий хувийн хэрэг үүсгэх юм. Уг хувийн хэрэгт таны худалдан авсан үйлчилгээ, үйлчилгээний явцтай холбоотой мэдээллүүд харагдаж бид таныг тодорхойлж танина. Таны хувийн мэдээлэл гэрээ дуусгавар болсон тохиолдолд устгагдана.
Техникийн мэдээлэл
Та вэбсайтад зочлоход техникээр бус харин таны нэр, холбогдсон техник хэрэгслээр бид таныг тодорхойлох юм. Тус мэдээлэлд дараах зүйлсийг хамруулна. Үүнд: IP хаяг, сайтын аль хэсгээр зочилсон, интернэт ашиглан ямар сайтуудад зочилсон болон ямар браузер ашиглан сайтад зочилж байгаа зэргийг хамруулна. Энэ техникийн мэдээ нь сайтын үр ашигтай байдлыг тодорхойлон, хэмжихэд хэрэглэгдэхээс гадна, серверт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, сайтыг хянах мөн хэрэглэгчдийн хандалтын сувгийг тодорхойлоход ашиглагдана.
Сайтын хамгаалалт
Олон улсын стандартыг хангасан технологийн тусламжтайгаар таны хувийн мэдээлэл алдагдах, буруугаар ашиглагдах, өөрчлөх эсвэл устгах зэргээс хамгаалж байна. Интернэтийн сүлжээгээр та мэдээллээ бидэнд илгээхэд таны зөвшөөрөл бүхий найдвартай мэдээлэл бидэнд ирж байгаа болон, манай серверт хадгалагдсан мэдээллүүдийн аюулгүй байдлыг бид хангаж чадахгүйд хүрэх юм. Харин та манай сайтыг ашигласнаар тус эрсдэлээс зайлсхийх боломжийг бүрдүүлдэг. Бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдал болон хяналт алдагдсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд танд мэдэгддэг. Хэрэв ийм тохиолдол гарвал бид таны хувийн цахим хаяг руу даруй мэдэгдэл илгээх болно. Esan.mn нь таны хувийн мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Хэрэв та хувийн мэдээллийнхээ алдаатай эсхүл буруу мэдээлэлд засвар хийх гэж байгаа бол сайтад хандана.
Гуравдагч этгээд
Бид гуравдагч этгээдийн цуглуулсан аливаа мэдээлэл болон асуудалд үүрэг, хариуцлага хүлээхгүй болно. Нийлүүлэгчдийн мэдээллийг хүлээн авахдаа SSL (Secure socket layer) буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэж, гуравдагч этгээдэд дамжуулах үйлдэл хэрэглэгч танд хориотой.
Мэдээллийн хяналт
Esan.mn нь дээр дурдсан мэдээлэлд хяналт тавина. Esan.mn нь таны хувийн мэдээллийг олон улсын сүлжээнд болон бусдад дамжуулан ашиглуулахгүй болно. Мөн хяналтыг сайжруулах зорилгоор уг бодлогод өөрчлөлт орж болно.
Хувийн мэдээлэл устгуулах
Хэрэглэгч ESAN дотоод сүлжээнд хадгалагдаж буй өөрийн хувийн мэдээллийг устгуулахыг хүсвэл энд дарж, хүсэлт илгээнэ. Ийнхүү ирүүлсэн хүсэлт ажлын 1-2 хоногт шийдэгдэх ба тухайн хэрэглэгчийн бүртгэлтэй цахим шуудан (e-mail) руу мэдээлэл устгагдсан тухай мэдэгдэл очих болно.