Үйлчилгээний нөхцөл

Сүүлийн шинэчлэл: 2023 оны 12 сарын 14


1. Ерөнхий зүйл

1.1 Та “ESAN Үндэсний цахим сан”-(цаашид “ESAN” эсвэл “бид” гэх)-ийн хэрэглэгч болохын урьд Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж,зөвшөөрснөөр үйлчилгээг авна.

1.2 Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч та болон И ЭС ЭЙ ЭН ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ бөгөөд ESAN-аас төрөл бүрийн хөдөлгөөнт хэрэгсэл болон бусад төхөөрөмж ашиглан санд байршсан бүхий л бүтээлийг (цаашид “Контент” гэх) унших, худалдан авах, өөрийн бүтээлийг худалдан борлуулах, Цахимжуулах, Хуулбарлалт байгаа эсэхийг шалгуулах, Аудио хэлбэрт шилжүүлэх (цаашид “Үйлчилгээ” гэх-тэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.3 ESAN нь хэрэглэгчид тус Үйлчилгээний нөхцөлийн 1.2-т заасан Үйлчилгээг зөвхөн цахим хэлбэрээр үзүүлэх байнгын ажиллагаатай платформ байна.

1.4 ESAN мэдлэг мэдээллийн цахим сан” барааны тэмдэгт нь И ЭС ЭЙ ЭН ХХК-ийн өмч байх бөгөөд энэхүү платформын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, үл мэдэгдэм өөрчлөлттэйгөөр дуурайх, өөр бусад ямар нэгэн хэлбэрээр ашиглахыг хориглоно.

1.5 Тус Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд ESAN болон хэрэглэгч тал хамтран хяналт тавина.


2. Бүртгэл

2.1 ESAN-ийн хэрэглэгчид үйлчилгээ авахдаа “ESAN-ийн хэрэглэгч” болж бүртгүүлнэ.

2.2 Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ шаардлагатай бүх мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд оруулах ёстой бөгөөд цаг үргэлж шинэчилж, мэдээллийн үнэн зөв, бодит байдал болон хэрэглэгчийн нэр, нууц үг зэргийн хамгаалалтад хэрэглэгч өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ.

2.3 Хэрэв та Facebook Inc. Корпорацын Facebook платформыг ашиглан ESAN-ийн хэрэглэгч болохыг сонговол (цаашид “Facebook Connect” гэх) таныг Facebook-ийн бүртгэлээрээ дамжуулан хэрэглэгчийн нэр, кодолсон нэвтрэх мэдээлэл болон бусад мэдээллийг (таны бүртгэлдээ оруулсан мэдээллүүд)-ийг ашиглахыг зөвшөөрсөн гэж үзнэ.

2.4 Хэрэглэгч Facebook Connect-ийг ашиглахад Facebook- бүртгэлийн мэдээлэл хамгаалах бодлого, ашиглах нөхцөлийг баримтална.

2.5 ESAN-д зөвхөн нэг л цахим (e-mail) хаягаар болон нэг л төхөөрөмжөөс утасны дугаар болон Facebook-ийн бүртгэлээр гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан цахим хаяг, Facebook-ийн бүртгэл нь дахин өөр ESAN-ийн хэрэглэгчид ашиглагдахгүй.

2.6 Шинээр бүртгүүлж ESAN-ийн хэрэглэгч болмогц тухайн гишүүнд бүртгэл үүснэ. Бүртгэлийн дагуу ESAN-ийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, худалдан авалтын түүх зэрэг мэдээлэл хадгалагдах ба ESAN-ийн хэрэглэгчийн банкны төлбөрийн картын эсвэл нууц үгийн мэдээлэл хадгалагдахгүй.


3. Зохиогчийн эрхийн хамгаалалт

3.1 ESAN-д нийтлэгдсэн контентууд нь зөвхөн тухайн контентын зохиогчийн оюуны өмч бөгөөд тухайн зохиогч нь уг контентын хувьд зохиогчийн онцгой эрх эдэлнэ.

3.2 ESAN Үндэсний цахим сан, түүний программ, код, бүтэц нь “И ЭС ЭЙ ЭН”” ХХК-ийн оюуны өмч болно.

3.3 Бид хэрэглэгч танд үйлчилгээ үзүүлснээрээ аливаа контент, түүний программ, дизайныг бүхэлд нь эсвэл аливаа нэг хэсгийг Хуулбарлах, түгээх, орчуулах, өөр хэлбэрээр үүсмэл бүтээл болгон өөрчлөх, нийтлэх, дамжуулах, үзүүлэх, арилжааны зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулах, түрээслэх, зээлдүүлэх, нийтэд дэлгэж үзүүлэх аливаа онцгой эрхийг олгоогүй, шилжүүлээгүй, зөвшөөрөөгүй болно.

3.4 Хэрэглэгч нь тухайн контентыг ESAN-ийн аливаа үйлчилгээгээр дамжуулан өмчлөх эрхтэй болохгүй бөгөөд ESAN сан доторх аливаа контентыг өөрчлөх, Хуулбарлах, тараах болон худалдахыг хатуу хориглоно.

3.5 Хэрэглэгч нь ESAN-ийн контентыг ашиглахдаа эх сурвалжийг дурдана.

3.6 Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөл болон хуульд заасан зохиогчийн эрхийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг бүрэн хүлээнэ.

3.7 ESAN нь контент, мэдээллийг зөвхөн дамжуулах талбар болохын хувьд агуулгад редакцын хяналт тавьдаггүй болно.

3.8 ESAN нь аливаа контент болон хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар болон зөвшөөрөлгүйгээр гуравдагч талд алдах, устгах, нэвтрэх, өөрчлөх, нийтэд түгээхээс сэргийлж техникийн болон менежментийн хамгаалалтын арга хэмжээнүүд авч ажилладаг ба тогтмол хяналтаас үл хамааран учирч болох бүх аюул, цахим халдлагаас бүрэн хамгаалах нь боломжгүй зүйл гэдгийг хүлээн зөвшөөрсөн болно.


4. Төлбөр тооцоо

4.1.Гишүүнчлэл худалдан авсан хэрэглэгчид “Үнэгүй” төрөлд хамаарах бүх контентуудыг болон “Гишүүнчлэл” төрөлд хамаарах контентуудыг унших эрхтэй.

4.3 ESAN нь “Гишүүнчлэлээр” болон “Төлбөртэй” төрөлд хамаарах контентуудыг Контент нийлүүлэгчийн тогтоосон үнээр хэрэглэгчид хүргэнэ. Гишүүнчлэл болон төлбөртэй контент руу очих бол LINK дээр дарна уу.

4.4 Хуулбарлалт шалгуур үйлчилгээг худалдан авах бол энэ дээр дарна уу.

Үүнд: Хуулбарлалт илэрсэн тохиолдолд Компани тухайн хэрэглэгч, нийлүүлэгч, зохиолчийн өмнө аливаа үүрэг хүлээхгүй болно.

4.5 Цахимжуулах үйлчилгээг худалдан авах бол энэ дээр дарна уу. Цахимжуулах явцад аливаа бүтээлийн үг, үсэг, тоон хэмжээс, цаг хугацаа, орон зай, агуулга, бүтэц зэрэгт аливаа өөрчлөлтийг хийхгүй.Бүтээлийг цахимжуулах явцад алдаа илэрч болох бөгөөд алдааг засах үйлчилгээг төлбөртэй авч болох бөгөөд алдаатай бүтээлийг байршуулахгүй болно. 

4.6 ESAN-д байрласан контентуудын үнэ нь банкны төлбөрийн картын хураамж, НӨАТ багтсан эцсийн худалдаалах үнэ байна.

4.7 Гадаадын банкны төлбөрийн картаар худалдан авалт хийгдэх үед төлбөл зохих дээрх дүн дээр тухайн картын хураамжийн хувь нэмэгдэнэ.

4.8 ESAN аливаа үйлчилгээг авснаас хойш тухайн үйлчилгээг ашиглаагүй нь дараа сард шилжүүлэх эсхүл төлбөрийг буцаах үндэслэл болохгүй.

4.9 Энэхүү нөхцөлийн 5.2-д заасан тохиолдолд төлбөрийг бүтэн болон хэсэгчлэн буцаан олгохгүй болно.

 

5. Гэрээ дуусгавар болох

5.1 Хэрэглэгч болон ESAN-ийн хооронд үүсэх аливаа харилцааг Монгол Улсын холбогдох хүчин төгөлдөр хууль, дүрэм, журмаар зохицуулна.

5.2 Хэрэглэгч нь аливаа хууль бус үйл ажиллагаа явуулсан нотлогдсон буюу илэрсэн тохиолдолд (3 удаа скрийншот хийх,бусад аппликэйшн ашиглан хуулбарлах, халдах үйлдэл хийх зэрэг) ESAN нь ямар нэг хязгаарлалтгүйгээр тухайн хэрэглэгчид үйлчилгээг сайт болон аппликэйшнээр үзүүлэхээс татгалзах, бүртгэлийг хаах, захиалга цуцлах эрхтэй болно.

5.3 ESAN нь шаардлагатай тохиолдолд Үйлчилгээ (эсвэл түүний аль нэг хэсгийг) түр буюу бүрмөсөн өөрчлөх буюу зогсоох эрхтэй. ESAN нь Үйлчилгээг өөрчлөх, түр зогсоох, цуцлах талаар хэрэглэгч болон аливаа гуравдагч этгээдийн өмнө мэдэгдэх үүрэг хүлээхгүй гэдгийг хэрэглэгч нь хүлээн зөвшөөрсөн болно.

5.4 Хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцна.

 

6. Үйлчилгээний нөхцөлд орох өөрчлөлт

6.1 ESAN нь цаашид үйлчилгээг сайжруулах зорилгоор Үйлчилгээний нөхцөл түүний тодорхой заалтыг шууд хэрэгжих нөхцөлөөр өөрчлөх эрхтэй байна. Хэрэв Үйлчилгээний нөхцөлд аливаа өөрчлөлт орсон тохиолдолд танд мэдээлнэ.

6.2 ESAN нь тус Үйлчилгээний нөхцөлийг ESAN дахь контент, Үйлчилгээтэй уялдуулахын тулд шинэчилж болно.

6.3 Үйлчилгээний нөхцөлийн эхэнд тавигдсан шинэчилсэн огноог танд сүүлийн өөрчлөлтүүдийн огноог мэдэгдэхэд ашигладаг болно. Ийнхүү Үйлчилгээний нөхцөлийг шинэчилсний дараа та ESAN-д нэвтрэх буюу ашигласнаар тэдгээр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

6.4 ESAN нь платформ дээрх мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт, урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.

 

7. Холбоо барих

7.1 ESAN нь уншигч, гишүүдтэйгээ байнгын холбоотой байж, заавар зөвлөгөө өгч, тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, ирсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна.

7.2 Хэрэглэгч болон контент нийлүүлэгчид ESAN болон веб сайтын талаар санал, гомдол, шинэ санаа, шинэ номын захиалга, шүүмж илэрхийлэх, илгээх эрхтэй.

7.3 Дараах мэдээллийн сувгаар худалдан авагч, гишүүдтэй холбогдож харилцана: 99411566 утсаар, Esan.mn хуудсаар, contact@esan.mn цахим хаягаар холбогдоно уу.