Цахим хувьсгал эхлэхээс өмнө номыг гар дамжуулан унших, номын дэлгүүрүүдээр орж сонирхон худалдан авах л гэсэн боломжтой байсан.
21-р зуунд интернэт, цахим орчин хүч түрэн орж ирснээр хүмүүсийн өдөр тутмын амьдралд гар утас, компьютер зэрэг ухаалаг төхөөрөмжүүд салшгүй нэг хэсэг болж үүнийг дагаад маркетингийн ч шинэ хувьсгал эхэлсэн юм.
Дэлхийн номын зах зээлд цахим номын борлуулалтын эзлэх хувь ч өдөр өдрөөр тогтмол хурдацтай өссөөр.
Бүх зүйл цахимд шилжсэнээр хэрэглэгч, уншигчид зөвхөн Монголын зах зээл төдийгүй, дэлхийн олон улсын номын сангууд, онлайн дэлгүүр, амазон зэрэгт байрших хязгааргүй олон бүтээлүүдээс сонголтоо хийн унших боломжтой болсон.
Өмнө нь хэрэглэгч зөвхөн өөрсдөө харж, барьж үзэж байгаад л сонголтоо хийдэг байсан бол одоо зах хязгааргүй их мэдээлэлээр дүүрэн цахим орчинд контентын хүчтэй өрсөлдөөн дунд байгууллагууд хэрэглэгчдийн сонирхлыг татахын төлөө тэмцэлдэж, хэн оновчтой мэдээлэл хүргэж чадсан нь борлуулалтаа нэмэгдүүлж байна.
Өөрсдийн бүтээгдэхүүний тухай зар сурталчилгаа цацдаг байсан арга барил аль хэдийн хуучирч контент маркетинг буюу контентоор дамжуулан хэрэглэгчид мэдээлэл, мэдлэг өгөх замаар борлуулалтаа өсгөх нь хамгийн үр дүнтэй арга болсон.
Контент маркетинг гэж юу вэ?
Сурталчилгаа бол ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг борлуулалтын сувгуудаар цацаж, эсвэл номын дэлгүүрийн тавцанд байршуулж худалдан авалт хийнэ гэж найддаг бол, контент маркетинг нь хүнд хэрэгтэй мэдээллийг өгч илүү өндөр үр дүнд хүрэх боломжийг бий болгодог.
Өөрөөр хэлбэл ном, бүтээлүүдийн хувьд хэрэглэгчид хавтас, товч тайлбар, зохиогч зэрэгээс харж, эхнийх хэдэн хуудсыг эргүүлж худалдан авалт хийдэг байсан хэрэглэгчид маш хязгаарлагдмал бага байдаг.
Контент маркетинг хийснээр ном уншдаггүй хэрэглэгчийг хүртэл унших сэдэлтэй болгох чухал хэрэгсэл юм.
Жишээ нь: Номын агуулга дундаас чухал эшлэл, сонирхол татах сэдэвээр контент бүтээж хэрэглэгчид хэрэгтэй мэдээллийг өгөн түүнийг илүүг олж мэдэх хүсэл дээр тулгуурлах юм. Контентын хувьд Видео, Нийтлэл, Зураг, Подкаст, Ярилцлага гэх мэт бүхийл төрлийн контент байх боломжтой.
Та Esan-д нэгдэж амжаагүй бол энд дарж хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэл аваарай.
Esan -тай хамтарсан маркетинг, хөтөлбөр хийхийг сонирхож байвал энд дарж мэдээлэл аваарай.
Хариу бичих